Thursday, December 04, 2008

МҮОНТВ-ыг дагаад цэнгэ цэнгэ

Монгол ТВ-ын ерөнхий захирал М.Наранбаатар 2007 оны 8 сард gogo cafe-д өгсөн ярилцлагадаа “Ер нь Монгол телевиз юу хийнэ тэрийг л бусад телевизүүд дагадаг. Бид өглөө хөтөлбөртэй болвол бусад нь дагадаг, Цагийн хүрд жаахан өөрчлөгдвөл тэд нарынх бас өөрчлөгддөг ч юм уу. Шууд ингэж хэлээд хүлээн зөвшөөрөхөд хэцүү л дээ. Гэхдээ Монголд телевизийн хөгжлийг Монгол телевиз л тодорхойлдог шүү дээ. Бид хэзээ ч нэг цагаан утас тавиад, хоёр нөхөр гарч ирээд цаг нөхцөөгөөд суудаггүй шүү дээ.” хэмээн мэдэгджээ.

Браво. Яг эзэн хүн шиг ярьсан байна. Өөрснөө ингэж дөвийлгөж байж л энэ ширүүн өрсөлдөөн дундаас ялгарах гэж оролддог байх л даа. Харамсалтай нь ярьдаг шигээ харагддаг бол бас сайхан. Харамсалтай нь тэдний талаар сайнаасаа саар зүйл их сонсогдох юм. Телевизийн хөгжлийг тэд л тодорхойлж байна хэмээн тунхаглах нь арай л дэгс болов уу. Шинэ зуун гараад байхад техник хэрэгслээрээ холоо хоцрогдсон тэд өөр юугаараа хөгжлийг тодорхойлоод байгаа юм бол. Цагын Хүрдийн өөрчлөлтийг хараад дагаж шуурдаг мэдээллийн хөтөлбөр байдгийг би лав мэдэхгүй юм байна.

Хэзээнээс ч юм тэдний сувгаар “Олон нийтийн цаг” хэмээх нэртэй цагаан утас тавиад, хоёр нөхөр дэмий яриад эхэлсэн байна лээ. Ингэж эхлэх хэрэгтэй гэж ойлгосон бололтой. Ерөнхий захирал нь ер нь энэ нэвтрүүлгийг баталсан л байдаг байгаа даа.

1 comments:

D.Sainbayar December 13, 2008 at 12:55 PM  

public broadcasting nerendee tohirohgui l baigaam daa ted!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш