Wednesday, December 03, 2008

Польшийн хeлдvv онгоц

Байна уу, Чингис зочид буудалд “барьцаалагдчихаад” байнаа. Польшийн ерөнхийлөгчийн онгоцонд гэмтэл гараад буцаад ирсэн бололтой хэмээн гадаадын нэгэн найз маань утасдах юм. Үгүй ер, очиж очиж гадаад улсын ерөнхийлөгч нь Монголд осолдох нь дутаж л дээ гэсэн шүү юм бодов. Тээр дээр Жоу Энлай гэдэг нөхрийн онгоц манай ойчсоноос өөрөөр төр засгийн томчуул Монголд амьсгал хурааж байсан нь үгүй ч гэх шиг бодол орж ирэв.


Гэтэл Чингис зочид буудал дотор Польшийн ерөнхийлөгч харагдаагүй, зөвхөн албаны хүмүүс нь л орж ирсэн сураг ч сонсогдов. Маргааш нь манай сонин дээр онгоцных нь хөдөлгүүр нь хөлдсөний улмаас нислэг нь хойшилж, шуурхай арга хэмжээ аваад нислэг үйлдсэн тухай гарсан бол Польшийн сонин дээр мэдээлсэнээр хөдөлгүүр нь хөлдсөн онгоцоо хүлээлгүй ерөнхийлөгч Лех Монголын онгоц хөлслөн Япон ниссэн гэжээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол манайд хөлслүүлчих хэмжээний онгоц байдал л юм байна.


Нөгөө талаар “муусайн гадаадын онгоц нь хүртэл хэврэг, жоохон хүйт оров уу үгүй юу онгоц нь хүртэл хөлдчихдөг. Тэр онгоцыг нь шөнөжингөө манаж хонолоо л гээд байсан, алив дээ. Гэтэл манай МИАТ-ыг хар. Ямар ч хүйтэн, ямар ч утаатайд ослын суулт ч гэсэн хийгээд нисээд байдаг“ хэмээн бахархангуй сэтгэл тэрхэн зуур бадамлаад унтрах юм аа. Яагаад гэхээр бас айдас төрж байна. Аягүй бол МИАТ-ын лүднүүд чинь хөдөлгүүр нь хөлдүү ч гэсэн хүмүүсээ суулгачихаад, тэнгэрт гараад жоохон нисэхээр мөс нь хайлаад хэвийн ажилладаг юм өө хэмээн хоорондоо ярьдаг юм биш байгаа. Ер нь Лех ахын айлчлал их барцадтай байгаа бололтой. Японд очоод эзэн хаантай нь уулзах гэсэн гэнэт бие нь муудаад уулзалтаа цуцалсан байх юм, зайлуул.


За ямартай ч энэ мэдээ овоо хэдэн жуулчдынг зоригыг нь мохоосон байх даа.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш