Шидсэн гутланд оногдохгvй байх онол
Эртээд нэг мангар нөхөр гутлынхаа уланд тэсрэх бодис хийн, онгоц дэлбэлэхээ алдсанаас хойш онгоцоор зорчигчдыг хатуу шийтгэн, хүн бүр гутлаа тайлан, метал детектороор харуулдаг болсон. 7/1 үймээний дараагаар цагдаагийн бие бүрэлдэхүүнд чулуун байлдааны арга техникийн талаар, хэрхэн бултах вэ, чулуугаа яаж цуглуулах вэ, бултаараа яаж хорогдох вэ зэрэг аргуудыг зааж байгаа сураг байсан.
Одоо улсын тэргүүнүүдийг гутал зэрэг өөр лүү нь нисэн ирэх элдэв зүйлээс хэрхэн бултах талаарх таакчикыг заан сургаваас зохилтой. Бушхүү өөрөө энэ талаар багагүй мэргэшсэн нь харагдаж байна лээ. За тэгээд Бушхүүд болон бусад улсын дарга нарт шидсэн гутлаас хэрхэн зайлсхийх талаар хэдэн зөвлөгөө өгье.
Дахин хэлье. Хос гутал гэдгийг битгий мартаарай
Иракийн Ерөнхий сайдыг өөрийн хамгаалалтын тусгай албаны даргаар ав. Ядаж эхнийхээс нь биш юм аа гэхэд хоёрдохоос нь хамгаалах байх. Дахин сануулья. Хос гутал
Босч ирээд бантсандаа хошигнох биш, буцаж хэвтээд баашлах нь байдлаас авч гарах зөв шийдэл
Шидэж ирсэн гутлыг нь эргүүлж өгөөд, тэр хүнийг нь шийтгэхгүй байхыг улсынх нь ерөнхий сайдаас эелдэгээр асууж бай
Оногдсон тохиолдолд “би оногдчихлооштээ” хэмээн нууц албаныхандаа л уураа гаргах байхдаа. Хос гутлаа тайлж аваад албаны даргынхаа өөдөөс шидэх л ганц арга байх шиг байна. Үүнээс болоод ямар хүн халалтай биш.
Хэрэв та гутал шидэх дасгал хийж байгаа бол гутлаа резин юмуу шидмэсээр холбох хэрэгтэй. Ингэж чадвал баригдсан ч ядаж гуталтайгаа. Юмыг яаж мэдэхэв, нэг өрөөсөн нь 10 сая хүрэхгүй ч хэдэн өдөр хоригдож, ажил хийдүүлсэнийхээ хариуг авчих хэмжээний юм олчих ч юм билүү. Харин гутлаа хосоор нь бай луугаа шидэхийн тулд хоёуланг нь тайлж тавиад, эсвэл ядаж үдээсийг нь султгахгүй бол хоёр дахиа тайлах гэсээр байтал төлөвлөгөө нурж мэднэ шүү. Гутал шидэгч сэтгүүлчийн хувьд хоёр дахь гутлаа шидэх хооронд ердөө тавхан секунд хангалттай байсан юм.
Гутлаа шидэх праакчик дээрээ алдаа гаргасан шиг байгаа юм. Уул нь хөдөлдөг байн дээр сургуулилт хийх хэрэгтэй байсан юм. Тэр нь зүгээр нэг хүн биш, эрх биш улсын ерөнхийлөгч тул халдаад ирсэн дайснуудын довтолгооноос наад зах нь хэрхэн мултрах талаар цагаан толгойтой хүн гэдгийг нь тооцсонгүй.
7 Сэтгэгдэл:
mongoliin uls turchid shidsen gutald onogdohgui bh onoliig shimten sudalwaas zohiltoi...
irgenii hudulguunii shine dawalgaa gutlaar shiddeg zaluus ihed huchee awah bololtoi....
hehe, ineedtei um. chuham yu yrilaa gej gutal shidhed hurgedeg bainaa ...?
goy bichjee... sonirholtoi blog bna.
goy bichsen baina. ih uurlaj setguulj ah odoo bush gutaltai setguulchid yariltslag ogohgui baihaa hehe
Bush ah bas ih mundag bultaj bna lee shuu, harsan chine aimaar ineedtei bsaan
Үдээсээр нь холбож байгаад, дүүгүүр маягаар шидсэн бол баараагүй онох байсын. ямар ч зэвсгийн эрдэмтэй байсан тийм ээ. Монголчуудаас сурах юм их бий.
Бушхүү гэснээс Бушхүү бас нэг чулуу мулуу шидээд шулмас устгаад байдаг билүү. За би тоондоо муу даа.
Шидсэн гуталд оногдохгүй, хэлсэн хараалд гутахгүй байж шинэ ондоо шижгэр амжилт олоорой.
Шинэ жилийн мэнд хүргэе!