Sunday, January 04, 2009

Шошаг уншаарай

Иудейн ард түмнээс агуу хүмүүс их төрөн гардаг. Тэр хэмжээгээрээ бусдын уур унтууцлыг төрүүлэх нь буй. Тэдний дундаас төрсөн их зохиолч, Нобелийн шагналт Исаак Зингэрийн “Шоша” хэмээх романыг дуун хөрвүүлэгч Д. Оюунчимэгийн орчуулсанаар уншлаа. Роман нь өөрөө лут юм, орчуулга нь ч лут болжээ. Уншиж байхад торох юмгүй, бараг л өөрөө зохиосон юм шиг, уншихад ч их урамтай байлаа. Үүнийг орос хэлнээс хөрвүүлсэн байх бөгөөд тэртэй тэргүй эхийг нь иддиш (Yiddish) хэмээх еврейн нэгэн хэлээр бичсэн юм байх. Энэ нь шууд утгаараа бол жүүд гэсэн үг юм гэнэ.

Тэр яахав, романы гол баатар нь авьяаслаг зохиолч Аарон Грейдингэр хэмээх 1930-аад оны үед Варшавын жүүд дүүрэгт амьдардаг нэгэний тухай өгүүлэх бөгөөд хөрш айлын Шоша хэмээх охинд дурлана. Хувь заяаны эрхээр (хэмээх том үгийг орууллаа, би өөрөө ч утгыг нь тэр бүр ойлгодоггүй) мань хоёр багаасаа салах бөгөөд олон олон жилийн дараа хуучин дүүрэгтээ эргэн иртэл Шоша нь байсаар байх бөгөөтөл багийнх нь хайр дурлал эгэн ирнэ. Харамсалтай нь Аарон өдийг хүртэл олон эмэгтэйгийн өвөр дамжсан, өөрийгөө хараахан олоогүй нэгэн байх бөгөөд Шоша нь унтаа өвчинд дайруулсанаас хойш өсөлт нь зогссон, ухаан санаа нь самуу болсон байна. Гэвч түүнийг л хайрласаар, энэ үед Хитлерийн хар сүүдэр Польш улсад ойртон ирсээр байх бөгөөд Ааронд амиа бодон Америк уруу зугтах боломж хоёронтоо гарах боловч түүнийг хүсэхгүй л байна.

Зохиолыг дундаа явж байхад, Хитлер ирэх болов уу гэх мэтийн янз бүрийн хүлээлт байх боловч тааваараа урсана. Гэхдээ энэ нь үйл явдал байхгүй гэсэн үг биш бөгөөд Аарон хэнтэй суух бол, жүжиг нь тавигдах болов уу, тэр Америк явах болов уу, Аарон чинь арай Исаак Зингер өөрөө биш байгаа даа гэх мэтчилэн бодлын гурвалжин дөрвөлжин үүсгэнэ.

Ямар азаар энэ хүн Шошаг орчуулсан юм, эс бөгөөс энэ алдартай зохиолтой танилцаж чадахгүй байсаар мөхлийнхөө өөдөөс мөрөө унжуулсаар явах байсан байхдаа. Эх зохиолыг нь Зуун жилийн ганцаардалтай харьцуулах юм билээ, орчуулгыг нь Г. Аким гуайн орчуулгатай харьцуулах шаардлагагүй боловч мундаг болжээ. Харин нэгэнт бидэнд еврейн ёс заншил шал гадаад тул зарим үг, үйлдэл, ёс заншлыг тайлбартай хийсэн бол илүү болох байлаа. Манайд еврейн синагог байхгүй ч гэсэн Библийн эхний таван ном буюу Пентатюк нь монгол хэлээр олон жилийн өмнөөс орчуулагдсан билээ.

4 Сэтгэгдэл:

Anonymous January 4, 2009 at 10:19 PM  

Sonin saihan medeelel baina!
Manai "seheetnuudiin" dund neleen bie
tooson gemeer iim helleg bii l dee...
Yu gehleer "...bi ateist humuujiltei...shinjleh uhaand l itgedeg...minii ue tegj bolovsorson" geed!
Orchin toirondoo yu bolj baigaag erhbish anzaarch yavdag bailgui dee?!
90 on, tuunees hoish darui 18 jil oengorson baidag.

Galaa January 17, 2009 at 8:07 AM  

Израйль улс еврэй үндэстэн гэдэг ойлголтыг сайн ойлгомоор санагдаад байдаг юм. Энэ өөрөө орчин үеийн түүхийн салшгүй нэг үзэгдэл болсон болохоор бидний монголчууд судалж явахад илүүдэхгүй биз дээ. Сүүлийн үеийн улс төрийн бүх томоохон асуудлууд энэ улс энэ үндэстэнтэй холбоотой явж ирсэнийг судалдаг дүгнэлт өгдөг дорвитой судлаач монголд байдаг юм уу. Урьд нь соц нийгмийн үед ч ЗХУ ийн төрийн удирдлагад евреи гаралтай хүмүүс их байдаг.Тэрийг нь жирийн иргэд нь дотроо их дургүй байсан гээд фактууд байдаг ш дээ . Гэхдээ надад нэг л юм гайхал төрүүлээд байдаг юм. Энэ үндэстэн өөрсдөө ийм их авьяастай ухаалаг ард түмэн юм уу хүрээлж байгаа орчноосоо болоод ийм өөрсдийгөө дархлаатай болчихсон юмуу гэдгийг л сонирхоод байдаг юм.Еврэй хүн гэхээр л очсон газраасаа нөгөө Итгэлт баяны хэлдэгээр Тамирын голыг долоож олсон хэдийгээ чулуу болгоод байх юм. Адилхан нөхцөлтэй барууны хэд нь муулаад л . За за тэр яахав энэ өөрөө том сэдэв л дээ . Номны хувьд таалагдаж байна.( байка-ийн рекламанд автагдав) Гэхдээ ийм сэдэвтэй номонд их дуртай гэж . хэ хэ

Galaa January 17, 2009 at 8:10 AM  

Galaa January 17, 2009 at 8:13 AM  

Anduural garaad davhardav iluu bichseniig ustgaarai

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш