Saturday, December 29, 2007

Эх орон ба Залуучууд

Эх орон ба Залуучууд

Боловсролын Их Сургууль
2007 оны 12 сарын 14

Эртээд Цахим Ертеегеер дамжуулан ТВ5-ын таван жилийн ойгоор оюутнуудад лекц уншиж егееч гэсэн урилга ирдэгиймаа. Сэдэв нь эх орны сэдэвтэй гэхээр эх орон ба залуучууд гэдэг сэдвээр ярья гэж санал тавьсан юм. Гэхдээ сэдэв маань шууд утгаараа гарчигтайгаа холбогдохгуй ч гэсэн ямар нэгэн учиг сэжим байгаа гэдгийг оюутнууд харсан болов уу л гэж найдаж байна. Юутай ч туунийг шууд хогын саванд хийхээс емне энд бас архивлаад хадгалчий гэж бодлоо.


Eнeeдeр та бvхэнтэй уулзах боломжийг олгосон TV 5-ын хамт олонд баярлалаа. Зeвхeн дотоодын vзэгчид тeдийгvй гадаадад амьдарч байгаа монголчууддаа vнэн зeв мэдээллийг цаг алдалгvй шуурхай хvргэж байдаг цeeхeн мэдээллийн хэрэгслийн нэг нь энэ телевиз тул тэднийхээ eмнeeс талархал илэрхийлэхийг хvсч байгааг минь хvлээн авна уу. Тvvнчлэн eнeeдeр энд хvрэлцэн ирсэн оюутан залуус та бvхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Та хажуудаа байгаа оюутанд хандан “ирсэнд баярлалаа” гэж хэлэхгvй юу.

ТВ-ээс надад Эх орон болон залуучуудын талаар хэдэн минут лекц унших боломж олгосон. Харин нэгэнт энэ нь маш eргeн утга агуулгатай сэдэв тул бvгдээрээ ганц хоёр зvйл дээр тогтож ярилцья гэж бодлоо. Юуны eмнe би eeрийгee та бvхэнд товч танилцуулья гэж бодлоо.

Намайг Баярмагнай буюу Байка гэдэг. Одоо АНУ-ын Колорадо мужийн Дэнвэр хотод удирдлагын буюу leadership чиглэлээр магистраа хамгаалж байгаа. Урд нь 1997 онд анх АНУ-д хeл тавьж байсан. Тэгэхэд надад нэг сарын виз, нэг сар амьдрах мeнгe байсан бeгeeд байр хоолныхоо мeнгийг тeлсeний дараагаар надад ердee 87 доллар байсан. Тэнд байхдаа олон хvнтэй танилцаж, сайхан сэтгэлтэй хvмvvсийн дэмжлэгтэйгээр 10 сараар виз сунгуулж, тэнд байх хугацаандаа Уолдорф Коллеж хэмээх хувийн сургуульд eргeдeл гаргаж байсан. Жилийн 20 орчим мянган долларын тэтгэлэг хvртсэн.

Очоод сэтгvvлчийн ангид ороод сонинд ажилласан тvvх. Маш их сэтгэлээр унаж байсан. Туг ба би.

Иракын ерeнхийлeгч агсан Саддам Хуссейн, миний хувцас хvртэл надаас нvvр буруулжээ.

Эх орноо гаднаас хараад хайрлаж сурсан. Бид гадаадын хvмvvс монголыг муулан хэлэхэд ихэд эвгvйцдэг. Харин eeрсдee бид гадаадад гарч, ингэснээр бид эх орноо eeр eнцгeeс харж, бусад улсын хvмvvс яагаад зарим зvйлд шvvмжлэлтэй ханддагыг зах зухаас нь ойлгож эхэлсэндээ олзуурхдаг. Eнeeдeр бид тархины тураалд орлоо, оюуны ядууралд eртлee гэж ярьдаг. Магадгvй vvнтэй би зарим талаараа санал нийлдэг. Бага байхад аав маань тийм ч их эрдэмтэн явж байна, тийм ч том зохиолч явж байна хэмээн танилцуулдаг байлаа. Тvvнийг нь ч дараа нь харахдаа танихгvй eнгeeрчих вий гэхдээ гvн хvндэтгэлтэйгээр харж eнгeрeeдeг байлаа. Харин eнeeдeр тэр баяны машин явж байна, тэр даргын байшин нь энэ байна хэмээн тvvний нохойтой нь хvртэл зургаа даруулах нь халаг юм болж байна.

Vvнд манай эрдэмтэн мэргэд бухимдах нь аргагvй бeгeeд бeх барилдаж олныг баясгавч ашиг орлого нь зeвхeн eeрт нь тусдаг vндэсний бeхчvvл асар их нэр хvнд, ашиг орлоготой байхад eeртee байгаа бvхнээ бусдын эрх ашиг, улсынхаа иргэдийн соён гэгээрvvлэх, хeгжих дэвшихийн тeлee зориулдаг манай эрдэмтэн мэргэдийг тэр бvр таньдаггvй.

Eнeeдeр та бvхэн нэртэй, зvстэй, удирдагч, манлайлагч болох хvсэл ихтэй байгаа. Харин удирдагч хvн хамгийн тэргvvний vйлчлэгч байх ёстой гэдгийг битгий мартаарай. Би eнeeдрийн ярих сэдвийн талаар сэтгvvлч Бадамдорж гэдэг найзтайгаа ярьж байхад энэ санааг надад eгсeн юм.

Eчигдрийн номын ёслол дээр хэлсэн vгс. Интерном номын дэлгvvрээс шалгаруулсан. Eнeeдeр хамгийн хурдан хэрхэн англи хэл сурах вэ, хамгийн хурдан баяжих вэ.

Харин залуу та асууж болох юм. Би хэрхэн Vйлчлэгч удирдагч байж болох вэ гэж. Vйлчлэгч удирдагч хvн нь бусдад туслах гэсэн чин сэтгэлийн хvслээр жигvvр хийсэн хvнийг хэлдэг. Ингэж гэмээ нь тэр хvн ч eeрee туршлагатай, мэдлэгтэй бас бусдаар хvрээлvvлсэн сайн удирдагч болж чадах бeгeeд тэр хэмжээгээрээ орчин тойрныхоо хvмvvстэйгээ хамт суралцаж, тэднийг зоригжуулж, тэдэнд зааж сургаж байсныхаа vрээр тэднээсээ хол тасардаггvй. Би эхлээд манлайлагч байна, дараа нь би бусдыгаа бодно гэдэг vзэл бол нэг талаар хэтэрхий харалган vзэл билээ.

Vйлчлэгч удирдагч байна гэдэг нь эрх мэдлээ нэмэгдvvлэхийн тeлee биш бусдад илvv vйлчлэх замаар зeв шийдвэр гаргадаг хvнийг хэлдэг. Удирдагчийн энэ зан чанарыг анх АНУ-ын философич Робэрт Грийнлииф 1960-аад онд анх боловсруулсан бeгeeд eeрийнхee энэ vзлийг Нобелийн шагналт Германы зохиолч Хэрманн Хэссэгийн “Зvvн этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх уран зохиолын номноос авсан гэж хэлдэг. Энэ номонд eгvvлэхдээ олон эрчvvд нэгэн ер бусын аянд гардаг бeгeeд гол баатар нь Лео хэмээх зарцын тухай eгvvлдэг байна. Лео нь аянчдын хамаг л хар бор ажлыг хийдэг боловч eeдрeг сэтгэл, дуу хуураараа тэднийг vргэлж сэргээж, урам eгдeг нэгэн байжээ. Тvvний байгаа байдал нь бусдад vнэн урам eгдeг байжээ. Леог алга болох хvртэл бvх зvйл сайхан байсан боловч тvvнийг байхгvй болсоны дараагаас аянчидын хооронд vл ойлголцох асуудал олон гарч ирэх болсон бeгeeд эв зvйгээ олоогvйгээс болж тэд аялалаа зогсооход хvрсэн байдаг.

Vйлчлэгч удирдагч гэдэг нь бусдад нeлee vзvvлж чаддаг нэгэн бeгeeд харин vvнийгээ хэрэгжvvлэхдээ манлайлагч байхаасаа илvvтэйгээр vйлчлэгч байх гэсэн утга юм. Ингэснээр тухайн байгууллагын багийн ажиллагааг эрчимжvvлж, хувь хvний оролцоог идэвхжvvлэхэд оршино. Энэ нь улс оронд ч тохиолдож болдог.

АНУ-ын vе vеийн ерeнхийлeгчдeeс ард тvмнийхээ хайр хvндэтгэлийг хvлээснээрээ жин дарж байдаг Жон Ф. Кеннеди 1961 онд ерeнхийлeгчийн тангараг eргeх ёслолын vеэр ард тvмэндээ хандаж хэлэхдээ “Америкчууд минь ээ, улс тань таньд юу хийж чадах вэ гэж асуух бус харин та улс эх орныхоо тeлee та юу хийж чадах вэ гэж асууцгаая. Дэлхийн иргэд минь ээ, Америк таны тeлee юу хийж чадах вэ гэж асуух бус харин бид хvн тeрeлхтний эрх чeлeeний тeлee хамтдаа юу хийж чадах вэ гэж асууцгаая” хэмээх алдарт vгээ хэлсэн байдаг. Eнeeдeр тэгвэл залуус бид “Монгол улс маань надад юу eгeх вэ гэж асуухаасаа илvvтэйгээр Монгол улсынхаа хeгжил дэвшилд БИ юу хийж чадах вэ” гэж асууцгаая.

Vйлчлэгч удирдагч байна гэдэг нь эхлээд vйлчил гэдэг зарчим бeгeeд эхлээд удирд гэсэн зарчмаас vvгээрээ ялгардаг. Миний vйлчилж байгаа хvмvvс

- eeрийгee тухайн бvлэг хvмvvс, байгууллага, за манайхаар бол тойргынхоо сонгогчдын ч гэж орчуулж болно, хэрэгцээ шаардлагыг гvйцээхийн тeлee зориулсан.
- eeрийг нь дагаж байгаа хvмvvсийн хэрэгцээ шаардлагыг хангахад фокусаа хандуулсан.
- eeрийн удирдлаганд байгаа хvмvvсийнхээ сайн шинж чанар, давуу байдлуудыг нь хeгжvvлж байдаг.
- Бусдыг дасгалжуулж, тэднийг урамшуулж байдаг.
- eeрийнхee эргэн тойрны хvмvvсийн хувийн зан чанар, хандлагуудыг нь бvрэлдэхэд нь нeлee vзvvлж байдаг.
- Тэдний сонсож, тэдэнтэй хамт байдаг, тэдний нэг юм аа. Манайхаар бол Тvмний Нэг гэж.

Vйлчлэгч удирдагчийн шинж чанарууд нь eнeeгийн манай улс оронд чухал vvрэгтэй. Хэн eнeeдeр ямар албан тушаал, позици дээр байгаа хамаагvй, би удирдагч, захирагч гэсэн босоо шугамын удирдлагыг халсан, би та нартай ялгаагvй би та нарт хамт гэсэн хэвтээ шугамын удирдах зарчим юм.

Олимпын марафон гvйлтын эмэгтэй монгол тамирчин Отгонбаяр хамгийн сvvлд буюу 66- д орсон. Алтан медаль авсан тамирчнаас 1:22:22 секундээр хоцорсон. Гэтэл тvvний ард хичнээн тамирчид замаасаа гарсаныг мэдэх vv? 16 Англи, Кени, Бразил, Румын, гэх мэтийн тамирчид оржээ. Монголд тvvнийг голдоо ортол муулж, монголын нэр нvvрийг гутаасан хэмээн бичиж байсан боловч харин гадаадынхан тvvнийг эх орны бахархал хэмээн vзэж байна. Английн тамирчин, дэлхийн рекорд тогтоож байсан хvн. Паола

Бид тархины тураал, оюуны eлсгeлeн хэмээн ярихтайгаа нэг болжээ, харин eнeeдeр тархиа ч тэжээе, оюунаа ч цэнэглэе. Vvнийг хийхэд залуу таны хийх vvрэг асар их шvv. За баярлаа залуус аа, амжилт хvсье та бvхэнд.

Маргааш тeрсeн eдeр

Маргааш миний тeрсeн eдeр. Маргаашийн маргааш энэ оны сvvлчийн eдeр. Харин маргаашийн маргаашийн маргааш нь цоо шинэ оны цоо шинэ eдeр. Тvрvvхэн орж ирчихээд час халуун шvршvvрт зогсож байхдаа энэ онд болсон vйл явдлуудаа санах гэж оролдов. Ний нуугvй хэлэхэд 2007 онд амжилт арвин, амьдрал сайхан байсан гэж хэлж чадахгvй нь. Гэвч Бурханд талархья. Тэр намайг амьд байлгаж, идэх хоолтой, eмсeх хувцастай, нeхeрлeх найзуудтай, нeмeрлeх гэр бvлийнхэнтэй байлгаж байлаа.

Хэдийгээр миний амьдралд санаанд оромгvй хэд хэдэн vйл явдал болсон хэдий ч eнeeдeр байгаагаараа баяртай байнаа. Монголд ирээд бараг зургаан сар боллоо. Олон ч хvнтэй танилцлаа, олон ч найз нартайгаа уулзлаа. Монгол хvн л юм хойно, болохгvй биш болох л газар. Харин ч толгой гараа арай хурдан хeдeлгeвeл илvv боломж байгаа ч юм шиг. Гэхдээ худал хуурмагаар дvvрсэн тeр хэмээх дур гутам хvмvvсийг, утаа хэмээх гамшиг, eeр хэд хэдэн зvйлvvдийг харахаар огиудас оргих юм.

Дээр би одоогоос бараг арван нэгэн жилийн eмнe би нvvмээр байна гэдэг нийтлэлэрхvv юм бичиж байсан ухаантай. Тэр vедээ олон сайтаар тарж байсан шиг байгаа юм. Тvvнийг эргэн уншвал бас л иймэрхvv утгатай юм бичсэн шиг байгаа юм. Тvvний оригиналь нь надад байхгvй тул eeр сайтаас олж авсанаа эндээ бас эргvvлэн татья гэж бодоод доор хавсаргав. Яагаад энэ тухай eнeeдeр бодсон юм бол гэж бодоод байсан чинь тvрvvн гэрт орж ирэх гээд орц буюу бидний багадаа хэлдэгээр подъездэнд орох гээд явж байтал нэг давхарт дeрвeн шавилхан бацаан тамхи баагуулаад газраар нэг цэр, шvлсээ хаясан байдаг юм даа. Намайг eнгeрeх гэтэл нэг нь бараг санаандгvй шахуу яг урд чолхийтэл шvлсээ хаяж, манийгаа зогтусуулав. Би хэсэг зуур тvvн лvv гeлрeн юу хэлэхээ мэдэхгvй зогсов. Тэр хvv ч намайг нэг юм хэлэх гэж байна гэж бодсон болтой хэсэг зуур гeлрeв. Даанч амнаас vг гарсангvй ээ. Айсандаа бус эгдvv хvрсэндээ дvv нартаа юу ч хэлсэнгvй. Гэрт ороод шvршvvрт зогсож байхдаа би яг л тэр дeрвeн баньд шиг хаа нэг орцонд ороод ингээд л зогсож байсан нь нvдэнд харагддаг байгаа.

Бага насаа ярьсан нь учиртай. Дээд талын хэдийг бичиж байгаад гадаа гарахаас аргагvй болов. Манай 2А байрны 6-р орцны Попо найз маань, бага ангид хамт сурсан Хатаа, манай тойргын Нямаа нар маань зарим нь эхнэрээ дагуулаад eнeeдeр шинэ жил тэмдэглэнэ хэмээн нилээд хэд залгасны дараагаар 50-р дэлгvvрийн хажуухантаа байх караокед яваад орчив. Хатаатайгаа сvvлийн арван хэдэн жил уулзсангvй. Нeгee хоёртойгоо ч гэсэн олон жил уулзаагvй. Сэтгэл ихэд хeдлeeд тэнд хэсэг зуур саатаад, уучлал хvсээд нэгэнт шинэ eдeр эхэлсэн тул ээжтэйгээ утсаар ярихаар Их Дэлгvvрийн eмнe ирчив.

Би уйлна даа гэдгээ мэдсээр байсан мeртee тэсэлгvй ээж vрvvгээ залгаад л асгаруулчихав. Ээж маань ч утасны цаанаас уйлж байна, ойлгомжтой. Муу ээжийгээ уг нь ингэж зовоохгvй гэж хэдэн сар утасны цаанаас тeв дуугаар vл тоомсорлосон eнгeeр мeн ч их ярьсан даа. Даанч eнeeдeр тэссэнгvй хvv нь. Тvрvvн бас аавыгаа видео бичлэгээр харахдаа нvд маань хуурай байсангvй ээ.

Ээжээ, би удахгvй очноо л гэж хэллээ. Тийм ээ, би ээжийгээ хуураагvй. Тvvн дээрээ дахин очихийн тулд дахин vзэж тарна. Би аавыгаа амьд дээр нь толгойг нь тvшиж чадаагvй азгvй толгой. Гэхдээ vvндээ тэгж их харамсдаггvй ч гэсэн хэзээ ч надаас салахгvй л зvйл. Харин ганц байгаа ээжийгээ одоо харин харахгvй байж байгаад алдах вий дээ гэсэн битvv яарал надад байдаг юм. Гэхдээ зvгээр. Ээж маань хэлэхдээ Бурхан харж байгаа юм чинь миний хvv эргээд ирнээ л гэж байна. Эртээд хэлэхдээ миний хvv ямар хvнд муу санаж байсан биш, дандаа л бусдын тeлee явсан юм чинь Бурхан заавал харж vзэх ёстой гэж уйлах завсраа хэлж байсан. Эжий минь надад ийм их итгэл найдвар, ийм том vнэлэмж eгч байгаа юм чинь, би сайн явалгvй яахавээ. Хvн уйлах тоолонгоор ухаардаг бол би ч овоо муу гар байх байсан байх даа. Даанч харамсалтай нь тийм амар юм гэж алга юм даа.

Утсаар ярьчихаад эргээд найз нар дээрээ ч очсонгvй. Эргэж ирээд банштай сvvтэй цай халааж, дээр нь дуртай Хавсаа боорцогоо хийж подхийгээд л, нусаа нэг татаж, нэг арчиж vзээд л сууна даа. Тeрсeн eдрийн мэндчилгээнvvд эхнээсээ ирж эхэлж байна. Унтаад босоод ирэхэд намайг ямар eдeр угтаж байгааг би тааж мэдэхгvй ч, сэтгэл минь цэлийсэн, бодол минь уужирсан, сvнс минь хeeртэй нэгэн гайхамшигтай eдeр болно гэдгийг би мэднээ. Баярлалаа Бурхан минь.

December 30, 2007. 2:31 am

Би нvvмээр байна

"Гунигт дарагдсан харц Гуйлга гуйсан амьдрал" хэмээн хэдэн жилийн eмнe нэгэн нeхрийн минь шvлэглэсэн дуун eнeeдрийн Монголын арчаагvй aмьдралыг хараад эрхгvй санагддаг юм. Тийм ээ, eлбeрч vхэж буй балчирууд, vхтлээ туйлдсан хeгшчvvл, тэнvvчлэн буй хvvхдvvд, тартагтаа тулсан буурлуудыг хараад Би Монголоос Нvvмээр Байна. Намайг амин хувиа хичээж, утсан амиа хайрласан хэмээн бодвол ч бодтугай. Eeрийн aмьдардаг байр сууц, гудамж талбайдаа vхэр адил хэнэг ч vгvй бие засах тэнэгvvдийг хараад, олон нийтийн газар жишим ч vгvй бие биенээ ...
... нудралцан, хeл гаран дээрээ гишгэлцэх олныг харах болгондоо, хувийн хувьсгалын нийтийн тээврийн мeнгe хураагч, дэлгvvрийн худалдагчийн хvнтэй бус араатантай харьцаж буй мэт харьцааг хараад, гудамж болон дэлгvvр хоршоонд бугшсан дeрвeн зvг, найман зовхисын хамаг хог, шороо тоосыг eчvvхэн ч санаа зовох юмгvйгээр нvvр eeд гeвж орхих цэвэрлэгч нарыг харах болгондоо Би Монголоос Нvvмээр Байна.
Тvмэн хvний гар хvрч, буман хир тогтсон, тусламжаар ирсэнээс нь хойш хэзээ ч угаагаагvй болов уу гэмээр автобусны бариулаас барих бvрийдээ, хичнээн ариутгасан ч vнэр танар нь нураахаас нааш салахаа больсон eмхий самхай ханхалсан орцонд орох бvрийдээ vзэмж нь сайхан ч vйлчлэгч нь соёлгvй vйлчилгээний газар орох болгондоо миний боддог зvйл Би Нvvмээр байна.
Зах зээлийн газрын оготны нvхийг хvртэл задартал нь чихсэн хужаа барааг харахдаа, тvvнийг идэж хордон vхэж буй хeeрхий балчир хvvхдvvдийн тухай сэтгэл сэртхийн сонсохдоо, хамаг vнэтэй тvvхий эд, тvvх дурсгалын vнэт зvйлсийг хэдхэн ногооноос шvлс савьруулан eгeх ахар ухаант наймаачин нэртнvvдтэй, eвeр тvрийгээ eнгe мeнгeeр дэлгэдэг, богино бодолт охид хvvхнvvдтэй нэг орон зайг хамт хуваалцаж буйгаа мэдрэх бvртээ Би Ганцаараа биш, Монголоо аваад Нvvмээр байна.
Миний сайн танил, гадаадын нэг гэр бvлийнд саяхан би зочиллоо. Монгол газар гурван жил гаран амьдарчихсан, хэл соёлыг маань ч муугvй мэдэх тэр хоёр Монголд амьдрах "хeгжилтэй" гэж байх юм. Энэ нь хeгжил дэвшлийн замаар замнаж буй, хeгжиж байна, болж байна гэсэн vг огт бус бeгeeд зvгээр л инээдэмтэй, хeгийн гэсэн утгаар толгой дундуур тас хийлгэсэн юм. Арга ч vгvй биз дээ, арав алхаад л нэг адал явдал учирдаг Улаан-Баатарт амьдрах нь vнэхээр инээдэмтэй бeгeeд хэтэрвэл ханиадамтай байдаг биз.
Юу гэлтэй ч билээ. Бvх юмыг eнгe мeнгeeр хэмждэг болсон золиг юм уу? Намайг багад аав минь гараас хeтлeн гудамжаар алхахдаа, "энэ эрдэмтэн явж байна, тэр зохиолч явж байна" хэмээн танилцуулдаг байж билээ. Тэр агшинд би ч тэр хvмvvсийг бишрэлтэйгээр бахдан харж, дахин тааралдахдаа танихгvй eнгeрчих вий гэсэн шиг удтал харж зогсдогсон. Гэтэл одоо "энэ баяны машин, тэр баяны нохой явж байна, нeгee боссын байшин байна" хэмээн гайхуулан хоорондоо ярих болсон ажгуу.
Хvмvvсийг eeрчлeх vv, хvмvvсийн сэтгэцийг eeрчлeх vv?
Саяхан миний бие сонгодог урлагын сор болсон бvжгэн жvжгийн тоглолт vзэх санаатай Сонгодог Урлагын Академик Театрын тасалбар тvгээврээр дайрав. Эмнэлгийн газрын эргэлтийн цонхыг санагдуулам eчvvхэн шагайвар тээр дор байх юм. Цаана нь хvн амьтан байгаа нь ч мэдэгдэхгvй бив битvv, бас тэгээд тэр газрын харанхуйг яана. Eдрийн хоолны дарааг ч хэлэх vv, идсэн уусанаа амаараа гаргачих шахан, доош тонгойн нeгee нvхээр арай ядан нvдээ сvвлэв. Осолгvй нэг хvн байнаа.
"Сайн байна уу? Eнee оройн тоглолтын гол дvрvvдэд ямар балетчид тоглох юм бол?" би ийн асуув.
"Чи хэнийг нь мэддэг юм бэ?" хариу асууж байна.
"Юу?? Уучлаарай ойлгосонгvй" би гайхав.
"Хэнийг нь ч танихгvй юм бол юуг нь асуудаг юм бэ?" Надад даанч бэлэн eгeх хариу байсангvй, eлийсeн чигээрээ хeшчих шахав. Эгээ л их урлагыг хvндэлж явдаг сэтгэлээ, эгэл нэгнээс болон алдах шахав. Тасалбар зарагч гэдэг нь зeвхeн нэрэндээ баригдсан амар ажил биш баймаар, харин ч тухайн тоглолтын тухай бvхий л мэдээллийг vзэгчдэд eгч байдаг, гадаад хэлээр ярьдаг, хэнийг ч халаас руугаа гараа явуулан мeнгee гаргаж иртэл нь тоглолтоо сурталчилдаг байдаг байх ёстой сон.
Хэрвээ зeвхeн л мeнгe хураахын тeлee цалин хvртэж байх ёстой юм бол миний арван настай дvv ч сайн дураараа хийхэд бэлэн.
Eeр нэгэн зvйл. Монгол сонин хэвлэлд нэг тeрeл цоо шинээр бий болж буй нь зарлал сурталчилгаа билээ. Манай пvvс компаниуд ч vvнийг амжилтын vндэс гэдгийг ухааран, ихээр сурталчлуулах боллоо. Гэтэл тэр дунд элэг хeшeeмeeр зураг хeрeг, тайлбартай "юмнууд" бас байх юмаа. Бялдаржуулах урлагын клуб гээд л булчинтай гадаад хvмvvсийн баахан зургыг наагаад хаясан байх юм. Тэд нар Монголд ирээд, тэр клубт хичээллээд тийм амжилтанд хvрсэн юм болов уу? Уруу царайтай хvvхэн, донжоо олоогvй зураг гээд эдийн нэрийг сурталчлахаас илvv гутаасан юм олон байх. Нэг тамхины сурталчилгааны доор бараг нvдэнд vл анзаарагдахуйцаар, "тамхи байгаль орчныг бохирдуулна" гэсэн анхааруулга харагдана. Хэдий vvнийг ухамсарлаж буй нь сайшаалтай ч, гадаад орчныг бvv хэл дотоод орчныг тамтаггvй хордуулдгыг сэрэмжлvvлдэг бол бvр сайнсан. Энэ нь яг л нeгee социализмын vеийн ухуулга сурталчилгааг яах аргагvй санагдуулна. Намайг арван жилд байхад сурагчид ширээн дээр бичиж, ангийн эд аж ахуйд хохирол учрууллаа хэмээн багшаасаа банга vргэлж хvртдэгсэн. Тэр vед, наад ширээ яах вэ, харин чиний vзэг чинь сvйд болно гэж сургасан бол мeн ч олон ширээг жил болгон будах арвин их мeнгe хэмнэгдэх байсан болов уу. Vvн лvгээ адил дээрх тамхины сурталчилгаа нь ямар ч хvнд хvртэцгvй, vр ашгаа vл eгeгч хeeрхийлэлтэй сурталчилгаа билээ л. Eнeeдeр манай "яруу алдарт" тамхичдын хэд нь байгаль орчныг бохирдуулчих вий хэмээн амандаа тамхи зууж байгаа юм бэ? Харин тvvний оронд тамхины хор уршгыг яс маханд нь, амь насанд нь хэр хор хeнeeлтэйг vнэн бодиттойгоор сурталчлах хэрэгтэй.
Би ямар нvvдлийг хvсэж байна вэ?
Би гурван жилийн eмнe энэхvv зvйлийг тэрэлж байхад нэг найз маань гарчгыг нь харчихаад, чи ер нь л Монгол улсаас гарч амьдарсан нь дээр, энд чи байгаад юу ч хожихгvй гэсэн утгатай зeвлeгee хайрлаж билээ. Би юунд vvрээ хeндvvлсэн хээрийн шувуу мэт унасан газар угаасан ус, унаган хэл заншил, ухаант аавыгаа нутаглуулсан газар, хайрт ээж, гэр бvлийнхнээ орхин, харь газар толгой хоргодох билээ.
Би гагц Монгол улсад буй эдгээр сeрeг vзэгдлvvдийг эргэн харж, энэ бvгдээс салах юмсан гэсэн санаа eвeрлeснийг мэргэн уншигч та ойлгосон буй заа. Eнeeгийн манай нийгэмд оршиж буй хар бараан, булингартай бvгдийг хуучин буурин дээрээ орхин, цоо шинэ зуунд цоо шинэ хvсэл эрмэлзэл, мeрeeдeлтэйгээр орцгооё, Монгол ахан дvvс нар минь ээ!

Пунцагийн Байка
1996 он

Thursday, December 27, 2007

Юуны ч тухай хамаагvй

Одоогоос гурван жилийн eмнe 2004 оны 12 сарын 28-нд энэхvv блогыг нээж байснаа санамсаргvй олж мэддэг юм байна. Тvvнээс хойш яаж ашиглах учраа олохгvй байсаар мянга илvv хоног болсон байна. Харин блогспот нь гvvглд худалдагдаж, урдны данснуудыг гайгvй сайн хадгалсаны хvчинд ганц ч зоосны vнэгvйгээр Мангармэнээ олж авлаа.

Би энэ mangarman, mangarmaa гэдэг 2 нэрэнд яагаад ч юм их дуртай. Юм л бол хамгийн тvрvvнд санаанд ордог нь энэ хоёр. Нэг хvvхдээ хvртэл Мангармаа гэж нэрлээд, гай болж нэрсvvдийг нь ээжээр нь сугалахад гарч таараад, тvvнээс хойш ээж нь vргэлж vглээстэй. Том болоод миний охин аавдаа их л гомдох байх даа. За яахав, орчин vед нэрэнд бус хvнд нь ач холбогдол eгсeн цагт хамгийн мангар нэртэй хvн ч гэсэн амжилтад хvрч болдог гэдгийг vзvvлэх хэрэгтэй. За тэгээд мангармэн гэдэг нь уул нь мангар тэгээд эр хvн гэсэн инглиш vг ухаантай. Зарим хvмvvс vvнийг Man-Gar-Man буюу эр-гар-эр гэх мэтээр уншаад байгаад нь битvvхэндээ инээд хvрээд л байгаа.

Бас дээр хэдэн жилийн eмнe нэгэн охин тэнэг залуу гэж орчуулж ам луугаа алгадуулсан. Тэнэг мангар хоёрын хооронд тэвэр зай байдаг юм даа гэж. Гэхдээ юу ч гэж байсан хамаагvй. Энэ нэрээ trademark болгож аваад vр хvvхдvvддээ eвлvvлэн vлдээх цeeхeн юмны нэг нь болох байх. Аа тийм, бас Цахим Eртee анх гарч ирж байхад Curious George гэдэг нэрээр юм бичдэг байлаа. Энэ нь Америкийн хvvхдийн зохиолын баатар хvрэн сармагчин бeгeeд дараагаар нь хэд хэдэн мультик хийсэн байдаг. Харин удалгvй Лхагваа маань Жорж болоод ирэхээр нь энэ нэрээ тавиад, булшилсан ухаантай. Лхагвадоржийн дорж нь Жорж болох утга агуулга арай их тул аргагvй л дээ.

За даа, харин сvvлийн vед монголмэдээгээрээ бичиж болохгvй зvйлсээ vvгээрээ бичиж баймаар оргиод байгаа. Гэхдээ vvvнийг хэнд ч зориулаагvй бeгeeд хvмvvс уншихгvй байсан ч хамаагvй ээ. Харин блог нь нэг ёсондоо бага байхдаа хeтeлдeг байсан тэмдэглэлийн дэвтрэрхvv юм болохоороо, хэдэн жилийн дараа Интернэт гэдэг зvйл байж л байх юм бол, Гvvгл гэдэг компани дампуурахгvй л болбол хааяа нэг гаргаж ирээд, уншиж байхад сонин болов уу. Тиймээ гайгvй завтай болоод хэл загатнасан vедээ тогоо шанаганы юм бичиж байя гэж бодоод байгаа. Яахав, хэзээ нэгэн цагт гэрээслэл минь болон vлдэхийг хэн байг гэхэв.

За за vvнийг бичих явцдаа юугаар баян, блогоор баян баагий гэдгээ дахиад л мэдлээ. Гурван жилийн eмнe бас л нэг удаа мэдэрсэн байх юм. Тэгээд “За байз уу, хамгийн анхны блогоо 2004 нээж байсан байх юм. Гэтэл тvvнийгээ ашигласан ч юм байхгvй, зэврvvлсэнээ сая л нэг ухаж байж, нууц vгээ ил болгож байж нэг юм олж авлаа. Хааяа Интернэтийн гоё юм нь хэдийгээр хэрэглэхгvй удсан ч гэсэн нууц vгээ санаж л байвал би эзэн нь байнаа гээд эргvvлээд авч болдогт байгаа юм.За ямар ч байсан хааяа нэг хэнээс ч хамааралгvйгээр гараа халтал чалчмаар санагдах юм. Энэ надад тус болж чадах нь vзнээ. Vvнийг заавал унших алба ч байхгvй. Би eeртee л vлдээе дээ.” хэмээн бvлтэрч байсан байх юм. Сонин юм аа, согтуу байгаагvй л баймаар юм, санахгvй байдаг. Хаягнууд нь болохоор нэг нь baika.blogspot.com гээд нeгeeх нь baikap.blogspot.com бас миний эзэмшилд байдаг юм байна. Баян байнаа.

За гэх мэтийн юм бичиж байтал сонирхол ч буурлаа. Манай хэдэн найз нар маргааш уул уруу гарч, уулын уруу цанаар гулгая гэж байна. Явсан ч яахав дээ. Удахгvй тeрсeн eдeр болох гээд... Гэхдээ гэгэлзсэн, баярласан юм ховор л байна л даа. Хvvхэд байхдаа л ямар бэлэг авах бол хэмээн ихэд хардаг байж билээ. Одоо ч хол байгаа ээжээсээ эхлээд бэлэгний тvрvvч ирж байх шиг л байна. Гэхдээ л eтeлсeн хойноо бэлэг мэлэг энэ тэр гээд яахав. Бага байхад аав маань ихэд утга учиртай бэлэгнvvд eгдeг байж дээ. Хeeрхий минь eгeх юмаа олж ядаад, номын шvvгээнээсээ англи хэлтэй ном гаргаж ирээд л, хайрт хvvдээ гэж vг бичиж eгeeд л, хувийнхаа тамгыг пад гээд л май гэхэд болоо. Нэг талаар энэ номнууд чинийх шvv гэдгийг баталгаажуулж, eв залгамжлагч нь чи шvv гэдгийг л хэлээд байсан байгаа юм.

Аавыгаа eнгeрсeнeeс хойш тvvнээс минь vлдээсэн ганц хeрeнгe нь эдгээр номнууд. Надад гурван сонголт байсан. Нэг бол эднийг зарж мeнгe болгох. Нeгee бол эднийг шатааж дулаацах. Эс бeгeeс эрдэмд нэвтрээд уншиж судлах гэсэн гурван сонголт л байсан юм. Би сvvлчийнхийг нь сонгосон. Одоо бол нэвтэрсэн юм байхгvй ч гэсэн ирээдvй байгаа гэдэгт итгэдэг. Би vгvй юм аа гэхэд миний vр хvvхдvvд vvгээр хоолоо олж идэх цаг ирнэ гэдэгт итгэдэг. Гэхдээ зарж vрээд бус дотор нь байгааг нь уншиж судлаад, эрдэм оюундаа нэмэрлэхэд нь ихээхэн тус болох буй заа.

Аавын байнга хэлдэг байсан vг нь “Аавынхаа сайныг нь аваарай, мууг нь хаяарай” гэж. Энгийн мeртee яасан ч их юм багтаасан юм бэ дээ, аав аа. Уржигдар найз нартайгаа сууж байхдаа таныгаа санаад, eвeл ч гэсэн газар дээр тань очихсон гэж бодсон. Та минь ардаа олон зvйлийг vлдээгээд явсан мeртee яасан ч жоохон газрыг эзэгнэнхэн нойрсдог юм бэ дээ. Анх таны газар очиж харахдаа миний аав ийм алга дарамхан газар доор нойрсож байгаа гэдэгтэй эвлэрэхэд vнэн хэцvv байсан. Одоо ч надад хэцvv л байдаг. Miss you much, DAD!!!! Таныг санасан миний нулимс хэзээ ч бvv ширгэх болтугай. Хэрэв тэгэх аваас би араатан болсоноо мэдрэх болноо.

Би тvvнийг харахаараа

Би тvvнийг харахаараа

Дурладаггvй, дур хvрдэггvй, дуртай байдаггvй. Уг нь маш сайн байсан. Харин тvvний ихэмсэг ихэрхэл, надад бvхнийг eгч байж миний найз болох ёстой гэсэн харилцаа нь eчигдeр орой хэрээс хэтрээд тvvнтэй бараг мeргeлдeх шахав. Гэхдээ би тvvнийг орхиод гарсандаа eглee босоод ч харамсахгvй байгаадаа урамтай байлаа. Найзууд гэдэг бол мунхаг миний бодлоор биендээ eгч, биенээсээ авч, харилцан хоёр талаасаа байдаг бeгeeд vvнийг би бeмбeгeeр харилцан тоглож байгаа хоёр хvvхдээр зvйрлvvлэх дуртай. Бурхан ч гэсэн бидэнд яг л ийм харилцааг санал болгож байдаг. Бид Тvvнээс айж, ширвэж, ингэснээрээ Тvvний мeн чанарыг танин мэдэх бус, харин муйхраар айн эмээж, тэгээд Тvvнийг илэрхийлэхдээ янз бvрийн мод, чулуу, тeмрeeр догшин хайрхан урлачихаад, энэ л нeгee Бурхан хэмээн eeрсдийгee тайтгаруулна. Тэд хэзээ ч vнэн Бурханы нигvvлсэнгvй, амарлингуй дvр тeрхийг харж чадаагvй бeгeeд зeвхeн eeрсдийнхee айдас, сvсэг бишрэлдээ автан, тvvгээрээ дvрслэн урлагийн бvтээл урлах буюу.

Саяхан зvгээр нэг санамсаргvй байж байгаад толгойгvй хааны тухай vлгэр уншдаг юм аа. Тэр хаан их догшин, хилэнтэй тул тvvний нvvр лvv хэн ч хараагvй юм гэнэ лээ. Нэг eдeр хаан модны орой дээр сууна гэж зvтгээд байхаар нь албатууд нь модны оройг оосорлон газарт наагаад хаанаа суулгаад тавьчихсан чинь чавхдаад тээр хол буусан гэдэг. Сандарсан тvшмэдvvд гvйхээрээ очтол хааных нь толгой байдаггvй. Тэгээд л хоорондоо хэлэлцсэн байгаа юм. Манай хаан толгойтой байл уу гэж. Нэг нь хоол идэж байхад, ам нь бувар бувар гэж байсныг бодоход толгойтой байсан байх гэх зэргээр янз бvрийн таамаг дэвшvvлсээр хатнаас нь хvртэл асуухад намайг vнсье гээд уруулаа цорвойлгож байсныг бодоход толгойтой байсан байхаа гэх мэтээр ярьдаг. Ингэсний эцэст тэд ямар ч байсан хаан толгойтой байсан юм байна гэдэг зeвшилцeлд хvрсэн бeгeeд нэгэнт толгой нь байхгvй болсон хааныхаа биеийг оршуулж, тэр нутагт амар тайван ирсэн юм гэдэг.

Харин Бурхан хvн хоёрын харилцаа хэзээ ч зeв байсангvй. Тэд нэг бол Бурханыг хэтэрхий шvтэж, нэг бол хэтэрхий vл ойшоосноосоо болж янз бvрийн шийтгэл амсдаг талаар Сударт олонтаа eгvvлсэн байдаг. За тэр яахав, юу гэх гэсийн гэхээр харилцаа нь ийнхvv хоёр талаасаа байж байж л эрvvл саруул, биенийгээ ойлгодог болохоос бус нэг нь гэдийж, нeгeeх нь бeхийнe гэсэн харилцаа бол хvмvvний хооронд хэзээ ч эрvvл байж чадахгvй. Ингэх юм бол нэг нь дарангуйлагч, сорогч, нeгeeх нь буулганд нь ордог харилцаа бол маляри туссан харилцаа гэлтэй.

Гэхдээ яахав, тvvнийг би орхин гарсанаар ялагч болж байгаа ч юм биш. Тэр намайг зvрх сэтгэлдээ болох болохгvй, мэдэх мэдэхгvй хараалаар булж л байгаа байх. Ингэснээр тэр eeрийнхee зvрх сэтгэлийг л улам eвчлvvлж, шархлуулж байгаа. Бидэнд ямар нэгэн хайр сэтгэлийн, хeнжил дэвсгэрний асуудал байхгvй. Анх галзуу сайн найзууд байсан, цаг хугацаа зeвшeeрeх аваас тийм л харилцаатайгаар eвгeн эмгэн болох буй заа. Би тvvнтэй дахин уулзах болбол би хэзээ ч тэр асуудлыг сeхeхгvй, хэзээ ч асуудал болоогvй мэтээр инээгээд л уулзана гэдгийг л тэр бас мэдээсэй.

Saturday, December 22, 2007

Сонин зvvд зvvдлэв

Сонин зvvд зvvдлэв

Хvн vхэж байна, баяжиж байна, eндрeeс унаж байна, хvн амьтантай унтаж байна гэх зэрэг олон тvмэн зvvд байдаг байх л даа. Гэхдээ энд хvн амьтан гэдэг нь уран сайхны хэтрvvлэг шvv. Eдий овоо хэд наслахтай эр хvн, эмэгчин амьтантай vvлэн борооны ажилд орсон гэж зvvдлээгvй юм байна. Тэр яахав, яахаараа хvн зvvдэлдэгийг шинжлэх ухааны vндэслэлээр тайлах гэсэн юм бус, eчигдeр орой хачин жигтэй зvvд зvvдэлдэгиймаа.

Би нэг томоохон газарт асуулт хариултын мундаг тэмцээнд орж байх юм аа. Аягvй гоё eнгe будаг холилдсон, тэр зааланд байгаа хvмvvсийн атмосфер энэ тэр бол ярих юмгvй. Тэгсэн эхний гурван асуултад нь торолгvй хариулчихлаа. Нэг нь ямар ч байсан тvvхийн сэдэвтэй асуулт байсан санагдаж байна. Яг хариултыг нь мэдэхгvй байсан ч гэсэн дeхvvлээд тайлбарласан чинь оночихов.

Дeрeв дэх асуулт нь “ккал” гэж ямар хэмжvvр вэ гэсэн асуулт таардийн! Кальци мальцитай юм яриад, сvvлдээ кальцын хлорид энэ тэр гэж eвчигнeж байгаад, буруу хариулаад сууваа. Суусан хойноо, нэг ёсондоо энэ багцын зvvд дууссан хойноо бас л бодоостой. Сэрсэн хойноо бас л бодоостой. Интернэт дэлгээд ккал буюу Kcal хэмээх хэмжvvрийн нэгжийг хайгаад оллоо доо. Тэгсэн энэ нь килокалори нэгж юм гэнэ. Бие хаа, идэх хоолондоо санаа тавьдаг хvмсvvд шил баглаан дээр нь байх ккал-ын хэмжээг ихээхэн анзаардаг. Энэ хэмжээс нь нvдэнд vргэлж харагдаж байдаг ч гэсэн нэдэр дээрээ нэг их тоодоггvй байсан харин зvvдэндээ учирдаг юм байна. Yvний сvvлчийнх нь калор гэдгийг нэг юм мэдээд байсан шиг байгаа юм. Гэхдээ ингэж айхтар eнгeтeeр зvvдлэнэ гэж зvvдэлсэн ч vгvй явлаа.

Эрчим хvч (энерги)-ийг calorie нэгжээр хэмждэг бeгeeд энэ нь харин ихэнх тохиолдолд жуулаар (joule) хэлэлцэгдэх болжээ. Нэг ккал нь 1000 калори буюу 4.184 kJ (kilojoules) –тай тэнцvv гэнэ. Харин ккал хэмжvvр нь хоол хvнсэнд eргeн хэрэглэгддэг бeгeeд нэг килограм дахь калорийн хэмжээг илэрхийлнэ.

За нэг иймэрхvv л юм болсон юм даа. Хvн мэдэхгуй юмныхаа талаар ингэж асуулт хариултаар зvvдэлж, тэгээд бас буруу хариулчихлаа гээд сууж байдаг нь сонин л юм. Магадгуй хумууст энэ бол жирийн нэгэн байдаг асуудал, байдаг зvvд ч байж болох л юм. Харин мунхаг маньд нь анх удаа ирсэнээ л хуваалцаж сууна.

Зvvд гэснээс хvн vхэж байна, яг vхлээ гэж зvvдэлдэг болохоос vхчихлээ гэж хэзээ ч зvvдэлдэггvй байна. Яг хvнд хутгалууллаа гэж зvvдлэх боловч vхсэн юм байдаггvй, хэдэн зуун давхраас нисч байна гэж зvvдлэх боловч газар унаад бяцарсан нь байдаггvй, яг л Супермэн шиг эцсийн минутад сэрж байгаа юм аа. Хэрэв хvн vхчихлээ гэж зvvдэлбэл юу болох бол?

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш