Thursday, December 27, 2007

Юуны ч тухай хамаагvй

Одоогоос гурван жилийн eмнe 2004 оны 12 сарын 28-нд энэхvv блогыг нээж байснаа санамсаргvй олж мэддэг юм байна. Тvvнээс хойш яаж ашиглах учраа олохгvй байсаар мянга илvv хоног болсон байна. Харин блогспот нь гvvглд худалдагдаж, урдны данснуудыг гайгvй сайн хадгалсаны хvчинд ганц ч зоосны vнэгvйгээр Мангармэнээ олж авлаа.

Би энэ mangarman, mangarmaa гэдэг 2 нэрэнд яагаад ч юм их дуртай. Юм л бол хамгийн тvрvvнд санаанд ордог нь энэ хоёр. Нэг хvvхдээ хvртэл Мангармаа гэж нэрлээд, гай болж нэрсvvдийг нь ээжээр нь сугалахад гарч таараад, тvvнээс хойш ээж нь vргэлж vглээстэй. Том болоод миний охин аавдаа их л гомдох байх даа. За яахав, орчин vед нэрэнд бус хvнд нь ач холбогдол eгсeн цагт хамгийн мангар нэртэй хvн ч гэсэн амжилтад хvрч болдог гэдгийг vзvvлэх хэрэгтэй. За тэгээд мангармэн гэдэг нь уул нь мангар тэгээд эр хvн гэсэн инглиш vг ухаантай. Зарим хvмvvс vvнийг Man-Gar-Man буюу эр-гар-эр гэх мэтээр уншаад байгаад нь битvvхэндээ инээд хvрээд л байгаа.

Бас дээр хэдэн жилийн eмнe нэгэн охин тэнэг залуу гэж орчуулж ам луугаа алгадуулсан. Тэнэг мангар хоёрын хооронд тэвэр зай байдаг юм даа гэж. Гэхдээ юу ч гэж байсан хамаагvй. Энэ нэрээ trademark болгож аваад vр хvvхдvvддээ eвлvvлэн vлдээх цeeхeн юмны нэг нь болох байх. Аа тийм, бас Цахим Eртee анх гарч ирж байхад Curious George гэдэг нэрээр юм бичдэг байлаа. Энэ нь Америкийн хvvхдийн зохиолын баатар хvрэн сармагчин бeгeeд дараагаар нь хэд хэдэн мультик хийсэн байдаг. Харин удалгvй Лхагваа маань Жорж болоод ирэхээр нь энэ нэрээ тавиад, булшилсан ухаантай. Лхагвадоржийн дорж нь Жорж болох утга агуулга арай их тул аргагvй л дээ.

За даа, харин сvvлийн vед монголмэдээгээрээ бичиж болохгvй зvйлсээ vvгээрээ бичиж баймаар оргиод байгаа. Гэхдээ vvvнийг хэнд ч зориулаагvй бeгeeд хvмvvс уншихгvй байсан ч хамаагvй ээ. Харин блог нь нэг ёсондоо бага байхдаа хeтeлдeг байсан тэмдэглэлийн дэвтрэрхvv юм болохоороо, хэдэн жилийн дараа Интернэт гэдэг зvйл байж л байх юм бол, Гvvгл гэдэг компани дампуурахгvй л болбол хааяа нэг гаргаж ирээд, уншиж байхад сонин болов уу. Тиймээ гайгvй завтай болоод хэл загатнасан vедээ тогоо шанаганы юм бичиж байя гэж бодоод байгаа. Яахав, хэзээ нэгэн цагт гэрээслэл минь болон vлдэхийг хэн байг гэхэв.

За за vvнийг бичих явцдаа юугаар баян, блогоор баян баагий гэдгээ дахиад л мэдлээ. Гурван жилийн eмнe бас л нэг удаа мэдэрсэн байх юм. Тэгээд “За байз уу, хамгийн анхны блогоо 2004 нээж байсан байх юм. Гэтэл тvvнийгээ ашигласан ч юм байхгvй, зэврvvлсэнээ сая л нэг ухаж байж, нууц vгээ ил болгож байж нэг юм олж авлаа. Хааяа Интернэтийн гоё юм нь хэдийгээр хэрэглэхгvй удсан ч гэсэн нууц vгээ санаж л байвал би эзэн нь байнаа гээд эргvvлээд авч болдогт байгаа юм.За ямар ч байсан хааяа нэг хэнээс ч хамааралгvйгээр гараа халтал чалчмаар санагдах юм. Энэ надад тус болж чадах нь vзнээ. Vvнийг заавал унших алба ч байхгvй. Би eeртee л vлдээе дээ.” хэмээн бvлтэрч байсан байх юм. Сонин юм аа, согтуу байгаагvй л баймаар юм, санахгvй байдаг. Хаягнууд нь болохоор нэг нь baika.blogspot.com гээд нeгeeх нь baikap.blogspot.com бас миний эзэмшилд байдаг юм байна. Баян байнаа.

За гэх мэтийн юм бичиж байтал сонирхол ч буурлаа. Манай хэдэн найз нар маргааш уул уруу гарч, уулын уруу цанаар гулгая гэж байна. Явсан ч яахав дээ. Удахгvй тeрсeн eдeр болох гээд... Гэхдээ гэгэлзсэн, баярласан юм ховор л байна л даа. Хvvхэд байхдаа л ямар бэлэг авах бол хэмээн ихэд хардаг байж билээ. Одоо ч хол байгаа ээжээсээ эхлээд бэлэгний тvрvvч ирж байх шиг л байна. Гэхдээ л eтeлсeн хойноо бэлэг мэлэг энэ тэр гээд яахав. Бага байхад аав маань ихэд утга учиртай бэлэгнvvд eгдeг байж дээ. Хeeрхий минь eгeх юмаа олж ядаад, номын шvvгээнээсээ англи хэлтэй ном гаргаж ирээд л, хайрт хvvдээ гэж vг бичиж eгeeд л, хувийнхаа тамгыг пад гээд л май гэхэд болоо. Нэг талаар энэ номнууд чинийх шvv гэдгийг баталгаажуулж, eв залгамжлагч нь чи шvv гэдгийг л хэлээд байсан байгаа юм.

Аавыгаа eнгeрсeнeeс хойш тvvнээс минь vлдээсэн ганц хeрeнгe нь эдгээр номнууд. Надад гурван сонголт байсан. Нэг бол эднийг зарж мeнгe болгох. Нeгee бол эднийг шатааж дулаацах. Эс бeгeeс эрдэмд нэвтрээд уншиж судлах гэсэн гурван сонголт л байсан юм. Би сvvлчийнхийг нь сонгосон. Одоо бол нэвтэрсэн юм байхгvй ч гэсэн ирээдvй байгаа гэдэгт итгэдэг. Би vгvй юм аа гэхэд миний vр хvvхдvvд vvгээр хоолоо олж идэх цаг ирнэ гэдэгт итгэдэг. Гэхдээ зарж vрээд бус дотор нь байгааг нь уншиж судлаад, эрдэм оюундаа нэмэрлэхэд нь ихээхэн тус болох буй заа.

Аавын байнга хэлдэг байсан vг нь “Аавынхаа сайныг нь аваарай, мууг нь хаяарай” гэж. Энгийн мeртee яасан ч их юм багтаасан юм бэ дээ, аав аа. Уржигдар найз нартайгаа сууж байхдаа таныгаа санаад, eвeл ч гэсэн газар дээр тань очихсон гэж бодсон. Та минь ардаа олон зvйлийг vлдээгээд явсан мeртee яасан ч жоохон газрыг эзэгнэнхэн нойрсдог юм бэ дээ. Анх таны газар очиж харахдаа миний аав ийм алга дарамхан газар доор нойрсож байгаа гэдэгтэй эвлэрэхэд vнэн хэцvv байсан. Одоо ч надад хэцvv л байдаг. Miss you much, DAD!!!! Таныг санасан миний нулимс хэзээ ч бvv ширгэх болтугай. Хэрэв тэгэх аваас би араатан болсоноо мэдрэх болноо.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш