Би нvvмээр байна
"Гунигт дарагдсан харц Гуйлга гуйсан амьдрал" хэмээн хэдэн жилийн eмнe нэгэн нeхрийн минь шvлэглэсэн дуун eнeeдрийн Монголын арчаагvй aмьдралыг хараад эрхгvй санагддаг юм. Тийм ээ, eлбeрч vхэж буй балчирууд, vхтлээ туйлдсан хeгшчvvл, тэнvvчлэн буй хvvхдvvд, тартагтаа тулсан буурлуудыг хараад Би Монголоос Нvvмээр Байна. Намайг амин хувиа хичээж, утсан амиа хайрласан хэмээн бодвол ч бодтугай. Eeрийн aмьдардаг байр сууц, гудамж талбайдаа vхэр адил хэнэг ч vгvй бие засах тэнэгvvдийг хараад, олон нийтийн газар жишим ч vгvй бие биенээ ...
... нудралцан, хeл гаран дээрээ гишгэлцэх олныг харах болгондоо, хувийн хувьсгалын нийтийн тээврийн мeнгe хураагч, дэлгvvрийн худалдагчийн хvнтэй бус араатантай харьцаж буй мэт харьцааг хараад, гудамж болон дэлгvvр хоршоонд бугшсан дeрвeн зvг, найман зовхисын хамаг хог, шороо тоосыг eчvvхэн ч санаа зовох юмгvйгээр нvvр eeд гeвж орхих цэвэрлэгч нарыг харах болгондоо Би Монголоос Нvvмээр Байна.
Тvмэн хvний гар хvрч, буман хир тогтсон, тусламжаар ирсэнээс нь хойш хэзээ ч угаагаагvй болов уу гэмээр автобусны бариулаас барих бvрийдээ, хичнээн ариутгасан ч vнэр танар нь нураахаас нааш салахаа больсон eмхий самхай ханхалсан орцонд орох бvрийдээ vзэмж нь сайхан ч vйлчлэгч нь соёлгvй vйлчилгээний газар орох болгондоо миний боддог зvйл Би Нvvмээр байна.
Зах зээлийн газрын оготны нvхийг хvртэл задартал нь чихсэн хужаа барааг харахдаа, тvvнийг идэж хордон vхэж буй хeeрхий балчир хvvхдvvдийн тухай сэтгэл сэртхийн сонсохдоо, хамаг vнэтэй тvvхий эд, тvvх дурсгалын vнэт зvйлсийг хэдхэн ногооноос шvлс савьруулан eгeх ахар ухаант наймаачин нэртнvvдтэй, eвeр тvрийгээ eнгe мeнгeeр дэлгэдэг, богино бодолт охид хvvхнvvдтэй нэг орон зайг хамт хуваалцаж буйгаа мэдрэх бvртээ Би Ганцаараа биш, Монголоо аваад Нvvмээр байна.
Миний сайн танил, гадаадын нэг гэр бvлийнд саяхан би зочиллоо. Монгол газар гурван жил гаран амьдарчихсан, хэл соёлыг маань ч муугvй мэдэх тэр хоёр Монголд амьдрах "хeгжилтэй" гэж байх юм. Энэ нь хeгжил дэвшлийн замаар замнаж буй, хeгжиж байна, болж байна гэсэн vг огт бус бeгeeд зvгээр л инээдэмтэй, хeгийн гэсэн утгаар толгой дундуур тас хийлгэсэн юм. Арга ч vгvй биз дээ, арав алхаад л нэг адал явдал учирдаг Улаан-Баатарт амьдрах нь vнэхээр инээдэмтэй бeгeeд хэтэрвэл ханиадамтай байдаг биз.
Юу гэлтэй ч билээ. Бvх юмыг eнгe мeнгeeр хэмждэг болсон золиг юм уу? Намайг багад аав минь гараас хeтлeн гудамжаар алхахдаа, "энэ эрдэмтэн явж байна, тэр зохиолч явж байна" хэмээн танилцуулдаг байж билээ. Тэр агшинд би ч тэр хvмvvсийг бишрэлтэйгээр бахдан харж, дахин тааралдахдаа танихгvй eнгeрчих вий гэсэн шиг удтал харж зогсдогсон. Гэтэл одоо "энэ баяны машин, тэр баяны нохой явж байна, нeгee боссын байшин байна" хэмээн гайхуулан хоорондоо ярих болсон ажгуу.
Хvмvvсийг eeрчлeх vv, хvмvvсийн сэтгэцийг eeрчлeх vv?
Саяхан миний бие сонгодог урлагын сор болсон бvжгэн жvжгийн тоглолт vзэх санаатай Сонгодог Урлагын Академик Театрын тасалбар тvгээврээр дайрав. Эмнэлгийн газрын эргэлтийн цонхыг санагдуулам eчvvхэн шагайвар тээр дор байх юм. Цаана нь хvн амьтан байгаа нь ч мэдэгдэхгvй бив битvv, бас тэгээд тэр газрын харанхуйг яана. Eдрийн хоолны дарааг ч хэлэх vv, идсэн уусанаа амаараа гаргачих шахан, доош тонгойн нeгee нvхээр арай ядан нvдээ сvвлэв. Осолгvй нэг хvн байнаа.
"Сайн байна уу? Eнee оройн тоглолтын гол дvрvvдэд ямар балетчид тоглох юм бол?" би ийн асуув.
"Чи хэнийг нь мэддэг юм бэ?" хариу асууж байна.
"Юу?? Уучлаарай ойлгосонгvй" би гайхав.
"Хэнийг нь ч танихгvй юм бол юуг нь асуудаг юм бэ?" Надад даанч бэлэн eгeх хариу байсангvй, eлийсeн чигээрээ хeшчих шахав. Эгээ л их урлагыг хvндэлж явдаг сэтгэлээ, эгэл нэгнээс болон алдах шахав. Тасалбар зарагч гэдэг нь зeвхeн нэрэндээ баригдсан амар ажил биш баймаар, харин ч тухайн тоглолтын тухай бvхий л мэдээллийг vзэгчдэд eгч байдаг, гадаад хэлээр ярьдаг, хэнийг ч халаас руугаа гараа явуулан мeнгee гаргаж иртэл нь тоглолтоо сурталчилдаг байдаг байх ёстой сон.
Хэрвээ зeвхeн л мeнгe хураахын тeлee цалин хvртэж байх ёстой юм бол миний арван настай дvv ч сайн дураараа хийхэд бэлэн.
Eeр нэгэн зvйл. Монгол сонин хэвлэлд нэг тeрeл цоо шинээр бий болж буй нь зарлал сурталчилгаа билээ. Манай пvvс компаниуд ч vvнийг амжилтын vндэс гэдгийг ухааран, ихээр сурталчлуулах боллоо. Гэтэл тэр дунд элэг хeшeeмeeр зураг хeрeг, тайлбартай "юмнууд" бас байх юмаа. Бялдаржуулах урлагын клуб гээд л булчинтай гадаад хvмvvсийн баахан зургыг наагаад хаясан байх юм. Тэд нар Монголд ирээд, тэр клубт хичээллээд тийм амжилтанд хvрсэн юм болов уу? Уруу царайтай хvvхэн, донжоо олоогvй зураг гээд эдийн нэрийг сурталчлахаас илvv гутаасан юм олон байх. Нэг тамхины сурталчилгааны доор бараг нvдэнд vл анзаарагдахуйцаар, "тамхи байгаль орчныг бохирдуулна" гэсэн анхааруулга харагдана. Хэдий vvнийг ухамсарлаж буй нь сайшаалтай ч, гадаад орчныг бvv хэл дотоод орчныг тамтаггvй хордуулдгыг сэрэмжлvvлдэг бол бvр сайнсан. Энэ нь яг л нeгee социализмын vеийн ухуулга сурталчилгааг яах аргагvй санагдуулна. Намайг арван жилд байхад сурагчид ширээн дээр бичиж, ангийн эд аж ахуйд хохирол учрууллаа хэмээн багшаасаа банга vргэлж хvртдэгсэн. Тэр vед, наад ширээ яах вэ, харин чиний vзэг чинь сvйд болно гэж сургасан бол мeн ч олон ширээг жил болгон будах арвин их мeнгe хэмнэгдэх байсан болов уу. Vvн лvгээ адил дээрх тамхины сурталчилгаа нь ямар ч хvнд хvртэцгvй, vр ашгаа vл eгeгч хeeрхийлэлтэй сурталчилгаа билээ л. Eнeeдeр манай "яруу алдарт" тамхичдын хэд нь байгаль орчныг бохирдуулчих вий хэмээн амандаа тамхи зууж байгаа юм бэ? Харин тvvний оронд тамхины хор уршгыг яс маханд нь, амь насанд нь хэр хор хeнeeлтэйг vнэн бодиттойгоор сурталчлах хэрэгтэй.
Би ямар нvvдлийг хvсэж байна вэ?
Би гурван жилийн eмнe энэхvv зvйлийг тэрэлж байхад нэг найз маань гарчгыг нь харчихаад, чи ер нь л Монгол улсаас гарч амьдарсан нь дээр, энд чи байгаад юу ч хожихгvй гэсэн утгатай зeвлeгee хайрлаж билээ. Би юунд vvрээ хeндvvлсэн хээрийн шувуу мэт унасан газар угаасан ус, унаган хэл заншил, ухаант аавыгаа нутаглуулсан газар, хайрт ээж, гэр бvлийнхнээ орхин, харь газар толгой хоргодох билээ.
Би гагц Монгол улсад буй эдгээр сeрeг vзэгдлvvдийг эргэн харж, энэ бvгдээс салах юмсан гэсэн санаа eвeрлeснийг мэргэн уншигч та ойлгосон буй заа. Eнeeгийн манай нийгэмд оршиж буй хар бараан, булингартай бvгдийг хуучин буурин дээрээ орхин, цоо шинэ зуунд цоо шинэ хvсэл эрмэлзэл, мeрeeдeлтэйгээр орцгооё, Монгол ахан дvvс нар минь ээ!
Пунцагийн Байка
1996 он
1 comments:
speechless