Saturday, December 29, 2007

Маргааш тeрсeн eдeр

Маргааш миний тeрсeн eдeр. Маргаашийн маргааш энэ оны сvvлчийн eдeр. Харин маргаашийн маргаашийн маргааш нь цоо шинэ оны цоо шинэ eдeр. Тvрvvхэн орж ирчихээд час халуун шvршvvрт зогсож байхдаа энэ онд болсон vйл явдлуудаа санах гэж оролдов. Ний нуугvй хэлэхэд 2007 онд амжилт арвин, амьдрал сайхан байсан гэж хэлж чадахгvй нь. Гэвч Бурханд талархья. Тэр намайг амьд байлгаж, идэх хоолтой, eмсeх хувцастай, нeхeрлeх найзуудтай, нeмeрлeх гэр бvлийнхэнтэй байлгаж байлаа.

Хэдийгээр миний амьдралд санаанд оромгvй хэд хэдэн vйл явдал болсон хэдий ч eнeeдeр байгаагаараа баяртай байнаа. Монголд ирээд бараг зургаан сар боллоо. Олон ч хvнтэй танилцлаа, олон ч найз нартайгаа уулзлаа. Монгол хvн л юм хойно, болохгvй биш болох л газар. Харин ч толгой гараа арай хурдан хeдeлгeвeл илvv боломж байгаа ч юм шиг. Гэхдээ худал хуурмагаар дvvрсэн тeр хэмээх дур гутам хvмvvсийг, утаа хэмээх гамшиг, eeр хэд хэдэн зvйлvvдийг харахаар огиудас оргих юм.

Дээр би одоогоос бараг арван нэгэн жилийн eмнe би нvvмээр байна гэдэг нийтлэлэрхvv юм бичиж байсан ухаантай. Тэр vедээ олон сайтаар тарж байсан шиг байгаа юм. Тvvнийг эргэн уншвал бас л иймэрхvv утгатай юм бичсэн шиг байгаа юм. Тvvний оригиналь нь надад байхгvй тул eeр сайтаас олж авсанаа эндээ бас эргvvлэн татья гэж бодоод доор хавсаргав. Яагаад энэ тухай eнeeдeр бодсон юм бол гэж бодоод байсан чинь тvрvvн гэрт орж ирэх гээд орц буюу бидний багадаа хэлдэгээр подъездэнд орох гээд явж байтал нэг давхарт дeрвeн шавилхан бацаан тамхи баагуулаад газраар нэг цэр, шvлсээ хаясан байдаг юм даа. Намайг eнгeрeх гэтэл нэг нь бараг санаандгvй шахуу яг урд чолхийтэл шvлсээ хаяж, манийгаа зогтусуулав. Би хэсэг зуур тvvн лvv гeлрeн юу хэлэхээ мэдэхгvй зогсов. Тэр хvv ч намайг нэг юм хэлэх гэж байна гэж бодсон болтой хэсэг зуур гeлрeв. Даанч амнаас vг гарсангvй ээ. Айсандаа бус эгдvv хvрсэндээ дvv нартаа юу ч хэлсэнгvй. Гэрт ороод шvршvvрт зогсож байхдаа би яг л тэр дeрвeн баньд шиг хаа нэг орцонд ороод ингээд л зогсож байсан нь нvдэнд харагддаг байгаа.

Бага насаа ярьсан нь учиртай. Дээд талын хэдийг бичиж байгаад гадаа гарахаас аргагvй болов. Манай 2А байрны 6-р орцны Попо найз маань, бага ангид хамт сурсан Хатаа, манай тойргын Нямаа нар маань зарим нь эхнэрээ дагуулаад eнeeдeр шинэ жил тэмдэглэнэ хэмээн нилээд хэд залгасны дараагаар 50-р дэлгvvрийн хажуухантаа байх караокед яваад орчив. Хатаатайгаа сvvлийн арван хэдэн жил уулзсангvй. Нeгee хоёртойгоо ч гэсэн олон жил уулзаагvй. Сэтгэл ихэд хeдлeeд тэнд хэсэг зуур саатаад, уучлал хvсээд нэгэнт шинэ eдeр эхэлсэн тул ээжтэйгээ утсаар ярихаар Их Дэлгvvрийн eмнe ирчив.

Би уйлна даа гэдгээ мэдсээр байсан мeртee тэсэлгvй ээж vрvvгээ залгаад л асгаруулчихав. Ээж маань ч утасны цаанаас уйлж байна, ойлгомжтой. Муу ээжийгээ уг нь ингэж зовоохгvй гэж хэдэн сар утасны цаанаас тeв дуугаар vл тоомсорлосон eнгeeр мeн ч их ярьсан даа. Даанч eнeeдeр тэссэнгvй хvv нь. Тvрvvн бас аавыгаа видео бичлэгээр харахдаа нvд маань хуурай байсангvй ээ.

Ээжээ, би удахгvй очноо л гэж хэллээ. Тийм ээ, би ээжийгээ хуураагvй. Тvvн дээрээ дахин очихийн тулд дахин vзэж тарна. Би аавыгаа амьд дээр нь толгойг нь тvшиж чадаагvй азгvй толгой. Гэхдээ vvндээ тэгж их харамсдаггvй ч гэсэн хэзээ ч надаас салахгvй л зvйл. Харин ганц байгаа ээжийгээ одоо харин харахгvй байж байгаад алдах вий дээ гэсэн битvv яарал надад байдаг юм. Гэхдээ зvгээр. Ээж маань хэлэхдээ Бурхан харж байгаа юм чинь миний хvv эргээд ирнээ л гэж байна. Эртээд хэлэхдээ миний хvv ямар хvнд муу санаж байсан биш, дандаа л бусдын тeлee явсан юм чинь Бурхан заавал харж vзэх ёстой гэж уйлах завсраа хэлж байсан. Эжий минь надад ийм их итгэл найдвар, ийм том vнэлэмж eгч байгаа юм чинь, би сайн явалгvй яахавээ. Хvн уйлах тоолонгоор ухаардаг бол би ч овоо муу гар байх байсан байх даа. Даанч харамсалтай нь тийм амар юм гэж алга юм даа.

Утсаар ярьчихаад эргээд найз нар дээрээ ч очсонгvй. Эргэж ирээд банштай сvvтэй цай халааж, дээр нь дуртай Хавсаа боорцогоо хийж подхийгээд л, нусаа нэг татаж, нэг арчиж vзээд л сууна даа. Тeрсeн eдрийн мэндчилгээнvvд эхнээсээ ирж эхэлж байна. Унтаад босоод ирэхэд намайг ямар eдeр угтаж байгааг би тааж мэдэхгvй ч, сэтгэл минь цэлийсэн, бодол минь уужирсан, сvнс минь хeeртэй нэгэн гайхамшигтай eдeр болно гэдгийг би мэднээ. Баярлалаа Бурхан минь.

December 30, 2007. 2:31 am

2 Сэтгэгдэл:

D.Sainbayar January 12, 2008 at 1:40 AM  
This comment has been removed by the author.
D.Sainbayar January 12, 2008 at 1:40 AM  

eejteigee yariad uildag, ye ye bo'o vo'o :) hehe well, i am no better than you are... sweet boy!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш