Monday, November 03, 2008

Чез Бернардыг зарна буюу...

...хотын төв дэх Европуудын өрсөлдөөн


Хотын төвийн Улсын Их Дэлгүүрээс Мөнгөн завьяа орох хооронд нэг үйлийн үртэй орон сууцны байшин байдаг. Нэг давхарууд нь эзэддээ тэнгэрийн умдаг атгуулж, олон сая төгрөгөөр зарагдаж дууссан. Тэнд байгаа байгуулагуудаас хичнээн нь гадаадын иргэдийн өмч байдаг юм хэлж мэдэхгүй, ямартай ч тэнд байрладаг Интернэт төв болон компьютер засварын газар нь Солонгос иргэнийх юм билээ. Бас хэд хэдэн ууш зуушны газар байхаас хоёр кофе шоп нь хоёулаа гадаад эзэнтэй. Нэг нь овоо хэдэн жил болсон Chez Bernard нөгөөх нь Cafe Amsterdam хэмээх саяхан байгуулагдсан газар байгаа. Удаахийг байгуулагдах хүртэл Чез нь Монголд түр болон удаан хугацаагаар амьдарч байгаа гадаадынханы өглөө, өдрийн хоол, эспрессо кофе уух гол газруудын нэг байлаа. Тэр бүү хэл нэр хүндтэй Lonely Planet номонд хүртэл орсон байдаг.


Гэтэл Амстердамыг байгуулагдсанаас хойш, Чезд орох гадаадынхан цөөрч, ихэнх үйлчлэгч нараа алдсан бололтой энэ газрыг зарна хэмээн өнөөдөр зарлаваа. Утсаар нь утасдан учрыг тандтал юутай ч бизнес муудсан бус харин хөрөнгө оруулсан хүмүүсийн хоорондын маргаан мэтээр тайлбарлаж байлаа. Амстердам нь Англи, Голландын хоёр нөхөр Цэрэн Турстэй хамтран нээсэн бололтой юмдаг. Юутай ч Илли кофе чанахаас эхсүүлээд Лхагва гаригийн орой бүр сониролтой үйл ажиллагаа явуулдгаараа ялгарч байна.

6 Сэтгэгдэл:

Magnolia November 3, 2008 at 6:44 AM  

пөөх чез бернардыг зарах гэж байгаа юм уу. олон жил болсон доо уг нь.

Witness November 3, 2008 at 7:39 AM  

Дахиад л үг үсэгний коммент хэлэх боллоо. Уучлаарай. Chez Bernard = Шез Бернар гэвэл зөв дуудлагатай ойртох болов уу. Энэ нь Бернарынх гэсэн франц үг шүү дээ уг нь.

Anonymous November 3, 2008 at 2:55 PM  

""" shizo said-Дахиад л үг үсэгний коммент хэлэх боллоо. Уучлаарай. Chez Bernard = Шез Бернар гэвэл зөв дуудлагатай ойртох болов уу. Энэ нь Бернарынх гэсэн франц үг шүү дээ уг нь."""
Zov duudlaga gej khunii neriig baigaagaar ni l orchuuldag bolokhoos yaj duudaj unshdagaar ni orchuuldaggui gedgiig ymarch nom zokhiol unshdag khun medmeer ym daa! French ug, yu gesen ug ve?! French baikh ni ene Chez Bernard-yaj bichij duudakhad ymar ch khamaagui ym shig sanagdakh ym.

Witness November 5, 2008 at 12:04 AM  

Энэ нэр усгүй баачка яасан хөлдүү толгойтой нөхөр вэ? Бас ном уншдаг гээд байгаа. Аль ч хэлний нэр усыг өөрийн хэлэнд авахдаа тухайн хэлний дуудлагаар бичихийг эрхэмлэдэг билээ. Тухайлбал манайд Сеул гэж нэг хэлэхэд хэцүү нэр байсныг Сөүл гэж солонгос дуудлагад нь ойртуулсан нь, Париж гэхгүй Парис гэх болсон зэрэг нь зөв алхам болж байсан. Энэ мэтчилэн англи хэлэнд ч гэсэн Pekin гэдэг байгаад Beijing гэж хятад дуудлагад ойртуулсан нэр хэрэглэх болсон жишээ бий. Энэ кафены нэрний хувьд Бельгийн франц хэлтэн хүний байгуулсан кафе гэж дуулсан юм байна. Тэхээр тухайн хүний нэрийг зөв дуудах нь бидний өөрсдийн хэр соёлтойг харуулах буй заа.

Witness November 11, 2008 at 5:54 PM  

Гэхдээ миний сэтгэгдэлийг арилгаагүй чинь ихэд ойшоогдов. Баатар ахын нэгэн блогт "adult shop" (насанд хүрэгчдэд зориулсан дэлгүүр) гэхийг "adultery shop" (араар тавих дэлгүүр?) гэсэн байсныг би залруулан хэлэхэд өөрийн өгүүллийг засах мөртөө миний сэтгэгдлийг устгасан байсан. Түүнээс хойш тэр ахын блогийг уншихаа больсоон. Харин чиний блогоос эрх чөлөө үнэртдэг шүү. Баярлалаа.

Baika Puntsag November 11, 2008 at 9:04 PM  

Shizo,
Би блогны сэтгэгдлүүдийг анхааралтай уншдаг. Хэн нэгэн хүний сэтгэгдлийг устгаагүй бөгөөд ямар нэгэн anonymous нэрээр сэтгэгдэл үлдээгээгүй л байна. Үг үсэгний алдаа, утгын алдаа зэргийг дуртайяа хүлээн авах болно. Их баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш