Thursday, October 16, 2008

Жагсацгаая

7 сарын 1-ний үймээнээр олон хүн хэлмэгдэх нь бололтой. Энэ хэлмэгдэлтэд хүүхдүүд ч олноор өртөж, хэдэн жилээр ял авах нь үнэн харамсалтай. Тэднийг өмгөөлөх хүүхдийн битгий хэл хүний эрхийн байгууллагууд ч алга. Тэдний ар гэрийнхэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байна. Үлдсэн бид нь мэдээ сонсоод л, өө яанаа хэмээн харууслаар үдэхээс өөрөөр юу ч хийж чадахаа байлаа. Ийм ардчилал байдаг юм уу? Ийм төр байдаг юм уу? Их хурлын гишүүд ээ, ямаа яах вэ, та нарт түүнээс илүү анхаарлаа хандуулах өчнөөн асуудал байгаа юм биш үү. Ажлыг чинь заая гэсэнгүй, айдаст автсан ард түмнээ арав таван мянган цаасаар аргадаж суухийн оронд түмнийхээ өмнөөс буу шагайчихаад адагт нь төрийнхөө өөдөөс төмөр нударга харуулдаг даруулгагүй цагдаа, тэдний удирдлагууд, засгийн газрыг шүүхэд татах хэрэгтэй.


Манай улсад байгаа гадаадын элчин сайдын яамд ийм овилгогүй байдлыг эх орондоо мэдээлж, манай улсад өгдөг тусламжаа зогсоох хүртэл хориг тавих хэрэгтэй. Өмхий төртэй байснаас өлсөөд явж байсан нь хавьгүй дээр. Тэр Мянганы Сорилтын Сангаас өгөх олон сая долларыг зогсоож, НҮБ болон бусад олон улсын хүний эрхийн байгууллагынханд хандан Монголын төрийнхөнд дарамт үзүүлэхийг хүсэх хэрэгтэй байна. Шударга бус төртэй байснаас шүдээ зуугаад бүсээ чангалсан нь дээр. Бид одоо энэ балиар хээл хахууль, шударга бус байдлыг таслан зогсоож чадахгүй л юм бол залуу үеийг хайр найргүй идэж, архинаас илүү аймшигт биднийг живүүлж байгаа юм бус уу?


Нөгөө олон жагсаал цуглаан хийдэг “шударга” нөхдүүд хаашаа явчив?

5 Сэтгэгдэл:

Anonymous October 16, 2008 at 10:14 PM  

Baika, chi zuv yum yarij baina. Odoo bidnii hudluh tsag boljee. Rule of Law-iin Baasanhuu, Hristchin huulich nariin holboo zergeer damjuulan ANU-iin State Department-ad handval yasan yum be?

Javkhaa, Va Beach

oyunaa October 17, 2008 at 10:26 AM  

Neeree ter udirdan zohion baiguulsan humuus ni uy hiigeesei dee. Arai ch dee ingeed orhihgui blgui dee. Aimaar uymaa...heleh ch ug alga

Anonymous October 17, 2008 at 11:23 AM  

тушаал өгөөд буудсан биш байхаа. Байдал хурцадвал бууд л гэж тэр цагдаа нарт чинь буу бариулдаг биз дээ, ямар тариалангаа хамгаалуулах гэж тависан мануухай байгаа биш дээ, хэд хэдэн байшин шатаасан явдал чинь, архидан согтуурсан хүмүүсийг буу шийдмээ ашиглаад ч болтугай дарах нь зүй хэргүүдийн л нэг шиг санагдаж байна. Миний бодлоор улс түмний энх амгаланг үймүүлж бослогийг тэр хэмжээнд хүргэсэн иргэд ч гэсэн буруутай шүү дээ. Тэнд юу хийж явсийн эцсийн эцэст, 5000 төгрөг аваад очсон нь ихэнх байх гэж бодож бaйна.

Witness October 19, 2008 at 6:40 PM  

Дэмжиж байна. Энд оролцсон бүх хүүхэд, залуучуудыг үг дуугүй суллах ёстой. Харин хүн алсан цагдаа болон тэдэнд тушаал өгсөн мяндагтнууд ял шийтгэгдэх ёстой. Үүний тулд АНУ-д байгаа ахан дүүс минь та нар тэндээс дарамт шахалт үзүүлээч.

Anonymous October 20, 2008 at 9:51 AM  

bi deer bichsen neg huntei sanal neg bna. odoo temzej jagsaj bolson Baikaa! bitgii humuusiig uimuulj urialan duudaad bai. Amar taivan bai!... heeriin zezgiig hen ch archildaggui baital ter Solomon haanii hamgiin tansag huvzasnaas ch iluu tansag baidag... geed l hen hellee? chi tegej l ikh sanaa zovood baigaa jum bol udur shunugui Burhanaas zalbiraad , mazag bariad gui l daa. Burhan tegvel chamd lav ter tör zasgiinhaa esreg bosoj ireed temz gehgui dee.henii esreg bid temzeh yostoig ug ni chi meddeg l baimaar jum. esvel chi nudiig nudeer zusiig zusaar geh geed bgaa jumuu?

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш