Tuesday, June 03, 2008

Ардчилсан Намын Yндсэн Хууль

Иргэн бүрт- Эрдэнийн хувь хэмээх АН-ын ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн 10 зөв бодлогын эхний гурвыг нь уншиж дууслаа. Асуултууд гарч байнаа. Яагаад заавал 10 жилээр бодлогоо тодорхойлох болов? Монголын сонгуулийн цикл дөрвөн жилээр байдаг бол энэ нь хоёр удаагийн сонгууль, тэгээд цаана нь хоёр жил гэж томьёолж буй болтой. Эхний гурвыг нь уншихад уг нь ч хэрэгтэй, авууштай, ажил хэрэг болоодохвол маньд нь хэрэгтэй юм олонсанж. Даанч энэ хооронд сонгуульд ялагдвал үүнийгээ бусад намуудад заралтай нь биш дээ.

Anyways, Эзэн Монгол Хүн дотор “иргэд мал хөрөнгө, амь биеэ аргагүй хамгаалалтад орж гэмт халдлагыг няцаасан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэсэн утга нь гажсан өгүүлбэр байх шиг байна. Арай өөрөөр, тухайлбал “амь биеэ хамгаалахаас аргагүй байдалд орж, гэмт халдлагыг няцаасан бол” ч гэдэг юм уу тайлбарласан бол арай дөхөм юм уу. Бодвол нөгөө мэргэжлийн хэлээр бичнэ гээч нь юм болов уу даа.

Ажилтай, Орлоготой, Амгалан Амьдрал хэмээн хоёрдугаар зүйл дотор “ирэх 5 жилд нийтдээ 140 мянган орон сууц барьж, ашиглалтад оруулна” гэсэн байгаа. Одооноос барьж эхлэхгүй бол ийм их тооны барилгыг барьж гүйцэх нөгөө талаар газар нутагт ч хэмжээ хязгаар гэж бий даг. Нэгдүгээрт, 140 мянган айлын орон сууц байлгүй дээ. Зөвхөн орон сууц нь л ийм их юм бол нөгөө сургууль цэцэрлэг, дэлгүүр хоршоо, баар саваа хаана нь барих юм болж байна аа. (Үүнийг Өдрийн Сонины 132 дугаар дээрээс авсан болно). Хоёрдугаарт, ийм их орон сууцны ядаж тэдэн хувийг нь хөдөө орон нутагт гэж тодорхойлох хэрэгтэй болов уу. Эс бөгөөс Улаанбаатар Улсдаа бүгдийг нь барих гэж байгаа юм уу?

Тоон дотор үсэг цохино гэгчээр 10 жилийн төлөвлөгөөн дунд түүхий ноолуурын доод үнийг 30.000 төгрөгнөөс унагахгүй гэх мэтийн юм бичсэн байх юм. Энэ чинь арван жилийн мөнгөний инфляцаа тооцохгүй юм болов уу гэтэл хэдэн зүйлийн дараа хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно, мөнгөний ханш уналттай уялдуулж хэмжээг нь өсгөнө гэсэн байх юм.

За за, хэдэн сая хүний саналыг аваад маниас мундаг хүмүүсээр хэд сайн машиндуулж, сэгсрүүлсэн хөтөлбөр гэдэг чамбай юм байдаг байлгүй дээ. Слово олдож корова холдох нь.

1 comments:

Anonymous June 8, 2008 at 9:05 AM  

Bayan Mongol gesen korporatsiin taniltsuulgyg uzeerei, hehe. Tusul bish, taniltsuulga. Iimerhuu yum bichij busdad taniltsuulj bgaa humuus er ni ooriigoo zuv yum l hiigeed bna gej bat itgedeg bh daa, emgenel ni.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш