Tuesday, June 03, 2008

МОНГОЛЫН ДОЛООН ГАЙХАМШИГИЙН ЛОГО ЗОХИОХ УРАЛДААН

“Цахим Өртөө Холбоо” ТББ, “Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага” ТББ хамтран зохион байгуулж буй бүх нийтийн санал асуулгаар тодруулах Монгол орны байгалийн болон хүний гараар бүтээсэн тус бүр Долоон Гайхамшигийн төслийн утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, оюутан залуусын дунд зарлаж байна!

Төслийн гол зорилго нь Монгол орны өвөрмөц гайхам байгалийн зүй тогтлууд, үзэсгэлэнт БАЙГАЛИЙН ДОЛООН гайхамшигт газар нутаг, Монгол дархад урчуудын ур ухаан, уран гараар бүтсэн түүх соёлын гайхамшигт ХҮНИЙ БҮТЭЭСЭН ДОЛООН барилга байгууламж, гар урлалын бүтээлүүдийг тус тус шалгаруулан, дэлхий нийтэд албан ёсоор зарлан тунхаглах, тэдний үүх түүхийг судлан олон нийтэд таниулан, хойч үедээ өвлүүлэн үлдээх, хайрлан хамгаалахад оршино.

Уралдаанд ирэх бүтээлүүдэд тавигдах шаардлага:
Adobe Photoshop, Corel Draw зэрэг мэргэжлийн, зориулалтын програм дээр хийгдсэн байна.
Лого нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд уралдаанд ирүүлэх бүтээлээ имэйлээр илгээх тохиолдолд бага нягтралтай хувилбарыг илгээж болно. Тухайн бүтээл нь шалгарсан тохиолдолд өндөр нягтралтай хувилбарыг авна. Имэйлээр илгээх тохиолдолд хамгийн том нь 300 kb байх бөгөөд зөвхөн gif, jpeg форматтай бүтээлүүдийг хүлээн авна.

Лого нь Монголын Долоон Гайхамшиг хэмээн заавал бичигдсэн байх ёстой бөгөөд Seven Wonders of Mongolia хэмээн англиар бичигдсэн хувилбар байна. Мөн монгол бичгийн эвхсэн, таталгасан зэрэг хэлбэрүүдийг оролцуулж болно. Лого нь дээрх текстээс гадна зураг, график оролцуулж болно.

Логоны дизайн нь хар, цагаан, улаан дээр болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдох бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно. Лого нь Интернэт, CD-ROM, ТВ, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.

Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад логоноос хуулсан, санаа авсан бүтээлүүдийг хүлээн авахгүй.

Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагуудын өмч болох бөгөөд уралдаанд шалгарсан лого нь дээрх хоёр байгууллагын өмч болж, оюуны өмчийн патентаар хамгаалагдана.

Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайнаар оролцох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2008 оны 6 дугаар сарын 28 хүртэл хүлээн авах бөгөөд нэг бүтээлийг шалгаруулан 500 ам. долларын урамшуулал олгоно.

Бүтээлээ logo@7wondersofmongolia.com гэсэн хаягаар явуулах буюу Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын 427 тоот дахь Цахим Өртөө Холбоо ТББ дээр ажлын цагуудаар биеэр авчирч өгч болно.

Утас:/Факс:Имэйл:
logo@7wondersofmongolia.com

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш