Tuesday, June 03, 2008

Эрvvл Монгол мал

"Эрүүл Монгол малын..." (Ардчилсан Нам: УИХ-ын 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс)

- Эрүүл Монгол юу?
- Эрүүл ямар мал?
- Ямар Монгол мал?
- Эрүүл хэн мал?
- Эрүүл Ямар юу?
- Ямар Монгол юу?
- Ямар ямар мал?
- Ямар ямар юу?

1 comments:

Anonymous June 3, 2008 at 6:56 PM  

Did you like it?

Намрын сэрүүхэн салхи үлээсэн налгар өдрүүдийн нэг. Хичээлийн эхний өдөр, шинэхэн оюутан болсон охид, хөвгүүд хэдий нэг ангид суугаа ч бие биетэйгээ дотно ярилцаад байсангүй. Анги даасан багш гэх дунд зэргийн нуруутай, насаар хэдий тийм хөгшин биш ч буурал сор суусан үстэй, намуухан дуутай, чамбай эр шинэ оюутнуудад яриа хийж сургуулийн талаар бага зэргийн мэдээлэл өгөөд оюутан хүн ямар байх, юу хийх, ямар үүрэг хариуцлага хүлээх зэрэг асуудлуудаар цаг гаран яриа хийх.
Багшийг ангид орж ирэх хооронд оюутнууд нэг нэгнийгээ ажсан сонжсон харцаар харж, зарим нэг нь бусаддаа аятайхан сэтгэл төрүүлэхийг хичээн үг, биеэ цэнэх. За тэгээд хичээлийн эхний өдөр тэгс ингэсхийгээд өнгөрлөө.
Хичээлийн танхимын баруун буланд чимээгүйхэн сууж байсан бор охин ангийхантайгаа нэг их юм ч ярилгүй шулуухан нь аргагүй ангиас гараад алхах. Дотоод сэтгэлдээ мань хүн гэрлүүгээ, алсад үлдсэн аав ээжрүүгээ хот газрын сонин хачин, хичээлийн эхний өдрийн талаар ярих гэж яарч тэмүүлж яваа нь энэ. Манайхны ярьдагаар Багшийн дээдээс гараад Төв шуудан орох гэж нилээд алхлаа. Үгүй яахав хөдөөнөөс орж ирсэн хүнд бол нийслэл маань нилээд том шүү дээ. Сүхбаатрын талбай орчим хаашаа ч явахаа мэдэхгүй гайхан зогсож байтал өндөрдүү нуруутай, цайвар царайтай, тамирчин болов уу гэмээр нэгэн охин түүнийг дөхөн ирлээ.
Нүүрмэгдүү байрын тэр охин өөрийгөө Золбоо гэж танилцуулаад, нөгөө охинийг үг хэлэхийн завдалгүй `чи манай анги билүү, би чамайг өнөөдөр сургууль дээр харсан ш дээ` гээд урсгаж гарлаа. Тухайн хүн өөртөө нь ийм дотно, нээлттэй байгаад олзуурахсан охин ч өөрийгөө танилцуулаад, хайж явсан газраа ч хүргүүлээд авлаа. Алсаас ирсэн охины нэр Болороо, Алтайгаас ирээд 7 хонож байгаа, нутгийн айлд амьдардаг чадвал удахгүй оюутны байранд орох санаатай ажээ.
Шинэхэн танилууд, шинэхэн ангижавууд тэр өдрөөс хойш бага багаар дотносож сайн найзууд болсоор байлаа. Золбоогийн хувьд зүүн хязгаар нутгаас ирсэн хэдий ч бага байхаас аймаг улсын зэрэгтэй олон тэмцээнд оролцож явсан учир нүүр нилээн хагарсан байх агаад тэр хэмжээгээр найз нөхдүүд олонтой. Золбоогийн эгч ч мөн тухайн сургуулийн ахлах курсын оюутан. Тэд хамтдаа амьдардаг учир тэднийхээр хөл хөдөлгөөн тасрахгүй. Оюутны эхний хагас жил өнгөрлөө. Шинэ жилийн баяр гэх нүсэр зүйл болж охид хүүхнүүд гое ганган даашинзаар,залуус хос конжоомоор дэгжирхэж баярын уур амьсгалыг амтад дарс ааж аажмаар хөөргөдсөөр.
Болороо ч мөн тэдний дунд чанга чанга инээн, хундага дарсын амтыг бишрэн шимх. Намрыг бодвол асар их өөрчлөгджээ. Өндөр гоолиг бие, нүдэнд дулаахан харц нь л үлдсэн байна. Тэрээр хотын хүүхнүүдээс дутахааргүй ганган хээнцэр хувцасласан байх агаад оюутнуудыхаа дунд нилээд нэр нөлөөтэй болсон нь ярилцан байгаа найз нөхдөөс нь харагдах.
Үүр цайжээ. Болороогийн толгой даагдахын аргагүй хүнд, дээрээс нь дотор нь муухай оргих. Урьд шөнийн асуудлыг санах гэж хэдий мэрийвч анхаарал нь үл төвлөрөх төдийгүй ам нь цангаж элдэвийн зүйл энэ тэндээсээ гарч ирэх. Эмх замбараагүй урсах тэдгээр зүйлсийг цэгцлэхийг хэдий хичээвч санах ой үл хүлээн түүнийг бөмбөгдсөөр. Гэтэл түүний зүрх зогсчихвуу гэлтээ болж нүд нь гөлөрчээ. Тэр хүчтэйхэн амьсгалч чадахгүй, амаа хөнжлөөрөө дараад тааз ширтсээр. Яанаа .., би ..., Золбоо ..., бид чинь эмэгтэй ...,

Үргэлжлэл бий...,

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш