Tuesday, June 17, 2008

Action

Энэ агшин, эгшин гэж ямар монгол үг байнаа? Бодоод байхнээ action гэдэг үгээс улбаатай юм биш биз. Дээр би англи хэлтэй уялдсан аваанз, пайнагтах, батирах зэрэг үгсийг нэг бичиж байсан санагдаж байна. Гэхдээ мэдэхгүй л дээ. Унтах минь.
Сэтгэл хөвөлзөөд, элдвийг бодон, элдвийг эрээчмээр ч юм шиг. Яг ийм агшинд л найрагч хүн үзгээ шүүрч аваад, лааны гэрэлд шүлэг тэрлэн, хөгжмийн зохиолч төгөлдөр хуурынхаа ард суун хөнгөн товшин, хөгжим зохиодог байх даа. Эс бөгөөс танхай зураач хөлчүү нүдээр хүүхэн зурж, задгай зохиолч зуны үдшийн явдлыг цаасан дээр буулгадаг болов уу.
Харин би энд агшин гэдэг үгтэй арван хэдэн минут зууралдаад л. Энэ хооронд агшин бүр алга болж өгнө. Эртээд Лутаа ахтай чалчиж байсан бас сонин юм ярих юм аа. Түүний найзын Орчин үе ба Монгол хэмээх докторын ажлын судалгааны дүнд Монголын нийгмийн хөгжил нь жилд 1 орчим хувь л байдаг байна. Энэ маш удаан бөгөөд 1990-2005 онуудын байдлаар нийгмийн 15 хувь нь л бодож сэтгэхдээ хувьсал хийсэн гэсэн дүн гарсан байна. Үүний 10 хувь нь залуучууд. Тэд Интернэт, Холливуд, гар утас зэргээс энэхүү өөрчлөлтийг авсан бол үлдсэн 5 хувь нь ихэнх нь бизнесмэнүүд гэнэ. Сонирхолтой л юм.
Энэ нь заавал яв цав үнэн байх албагүй ч энэн дээр нэмээд нийгмийн өөрчлөлтөд гадаад орон луу миграци, нүүн шилжих процесс болон залуучууд голдуу монголчууд уламжлалт хэмээх тодотголтой Буддын болон бөөгийн шашнаас өөр итгэл үнэмшилтэй болж байгаа нь ихээхэн нөлөөлж буй гэж үзэж байна. Христийн элдэв урсгал чиглэл байх боловч теологийн гол чиглэлийг барьсан олон зуун сүм чуулганд 40 000 орчим Христэд итгэгч нар хамрагдаж байгаа гэсэн албан ёсны бус тоо баримт байдаг.
Христийнхэн гурил будаагаар хүмүүсийн итгэлийг худалдан авч байна, Христийн шашин бол ядуусынх гэх мэтийн яриа аль хэдийн улиг болж, Библи уншиж үзээгүй, Есүс кино үзээгүй, цугларалтад нэг удаа ч гэсэн очиж үзээгүй хүн цөөхөн болсон. Өнөөдөр Монголын сэхээтэн залуус, урлаг спортын салбарт амжилттай явж байгаа залуучууд гээд дурдвал олон хүмүүс Христийн хүлээн авч, Түүгээр амьдралаа удирдуулан, хэрхэн өөрийнх нь амьдралд өөрчлөлт шинэчлэлт ирж, харах өнцөг нь өөрчлөгдсөн тухай ярьж гэрчилж байна. Христийн сургаал хүнийг эхлээд өөрчлөгдөхийг уриалдаг бөгөөд тийнхүү өөрчлөлтийг өөр дээрээ мэдэрсэн хүн өөрөөр хэлбэл сэтгэхүйгээ өөрчилсөн нэгэн эргэн тойрон дахь гэр бүл, хамт олон цаашлаад улс эх орноо өөрчлөх бүрэн боломжтой гэж үздэг. Хамгийн гол нь энэ сэтгэлгээний өөрчлөлтийг МАХН ч, Ардчилсан Нам ч, Баабар ч бидэнд өгч чадахгүй нь тодорхой.

4 Сэтгэгдэл:

Anonymous June 20, 2008 at 1:52 AM  

tiim shuu. uchigdur tanii yarij baisan zuil bnshd. ulam l olon humuus ingej oilgoosoi gej husne.

Anonymous June 22, 2008 at 10:28 AM  

Bibli-Ariun Nom-d ene ertuntsiin Unen-g bichsen bolohloor, hun ene Unen-g tanij medej, amidraliinhaa utga uchriig medeed irehleeree argagui l uurchlugddug baih!

JIshee ni, USA-n kongresiin gishuun, senatuudiin
barag 90% ni Bibliig huleen zuvshuursun humuus baidag yum gesen! Harin manai UIH-n gishuudiin hed ni "Delhiin Undsen Huuli" -Bibliig huleen zuvshuurdug yum bol doo?!

Anonymous June 23, 2008 at 8:58 PM  

Bibli-tei taniltsahguigeer amidraliig oilgono gedeg hetsuu l baih baih daa?!

Anonymous August 8, 2008 at 10:02 AM  

Чамд амжилт хүсэе! Энэ сайт орж үзээрэй : http://www.ltime.sr.mn

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш