Wednesday, June 18, 2008

Замын цагдаагийн тeлee зовсон нэгний eчил

Замын голоор алхалдаг цагдаа ахаа цаашаа яв. Энэ тэр гээд л замын цагдааг хүн биш юм шиг бөөрөлхөх нь зөндөө. Тэгсэн мөртөө хэрэг болонгуут таньдаг цагдаа байна уу хэмээн нэгнээсээ тусламж эрэн ийш тийш байна уу гэнэ. Өнөөдөр тэгвэл замын голд гундуухан зогсож байдаг цагдаа нараа өмөөрмөөр санагдчихлаа. Тэд ч ардаа алаг үртэй, амраг садантай, аав ээжтэй улсууд. Тиймээс нэг ийм ШБОС гаргамаар юм.

Цагдаа нар машин болгоноос ялгарах балиар тэр утаан дунд хэдэн цаг зогсдогийг мэдэхгүй. Гаднаа шүгэл үлээгээд, шидэт дохиураар дохиод саак харагддаг ч гэсэн амьсгалын замын эрхтэнгүүд нь авах юмгүй болсон гэдэгтэй мөрийцэхэд нэг их алдахгүй. Тэгээд бас дүн өвлийн хүйтэнд дуртайдаа бус даалгавартай тул нөгөө шүгэлээ үлээж л зогсоно. Аманд нь наалдах вий, шүлс нь хөлдөх вий, хөл нь даарах вий, хүйтэн тусах вий.

Иймийн тул энгийнээр шийдэх арга нь юу гэвээс замын хөдөлгөөний зохицуулагч нарт хорт хийний маск тус бүр нэгийг улсын хөрөнгөөр худалдан авч өгсүгэй. Гэхдээ энэ нь хэдэн цаг амьсгалахад тохиромжтой, машин зогсоогоод жолоочтой нь хэрэлдэхэд мөн жолооч нар, явган зорчигч нарт анхааруулан орилж байхад амрыг бодоод маскны аман дээрээ жижиг чипээр ажилладаг өсгөгчтэй. Халууны улиралд сэрүүцүүлэгчтэй, хүйтний улиралд халаагчтай.

Амыг нь таглаад шүгэл үлээлгэхгүй амар гэж үү. Үгүй найз аа, автомат шүгэл хэмээх алганд багтдаг, нэг хуруугаараа дарахад л тас хийтэл дуугардаг жижиг төхөөрөмж байх юм. Ингээд л замын цагдаа нарынхаа өмнө тулгамдсан нийгмийн, эрүүл мэндийн, замын асуудлыг шийдчих юм шиг. Бага зэрэг хэтрүүлэгтэй ч бодох л асуудал. Замын цагдаа чи урт наслаг.

2 Сэтгэгдэл:

Anonymous July 1, 2008 at 9:23 PM  

tiim shuu huurhii muu tsagdaa nar muu heluuleed humuust haraalguulaal heden tugrug oloh gej zovj ch amidrah yum da.

Anonymous March 25, 2009 at 8:27 PM  

Энэ талаас нь ингээд өрөвдөөд байвал тийм шүү. Эд нар чинь бас л ардаа амьдралтай хүмүүс гэдэг нь үнэн. Гэхдээ ардаа амьдралгүй юм шиг л арчаагүй зантай өөдгүй гарууд ш дээ. Хэ хэ. Болж л өгвөл зөв бурууг нь ялгахгүй аль алийг нь торгочих санаатай арчаагүй амьтад шдээ. За яахав. Энэ гудамжинд зогсдог хэд нь тиймэрхүү арчаагүй гарууд гээд уучлахыг хүсэхэд цаадах офицерууд нь гэж ялгаагүй хөлдүү малнууд.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш