Зориг ба аавын захидал-захиас
Тэртээ хэдэн жилийн өмнө харь оронд сурахаар очоод удаагүй байхдаа ардчиллын алтан хараацайнуудын нэг С. Зориг хүний гарт амь үрэгдлээ гэдгийг сонсоод, их л уйлж байсан билээ. Аавын минь энэ захиа бас л намайг тайвшруулж, дахин мөрөөдөх итгэлийн зулыг асааж байсан санагдана. Хайрт аав минь захиандаа ингэж бичжээ:
"Энэ хэрэг гадаадад суугаа Монголчуудын нэрийг их л баасдлаа даа! Гэвч ийм зэрлэг хүмүүс тийм ч олон гарахгүй биз ээ. Миний хүү Монголын ардчилал үүгээр эцэс болохгүй, харин эхлэлт болно гэсэн чиг шугам баримтлах ёстой."
Э. Пунцаг 10 сарын 9
3 Сэтгэгдэл:
талбай дүүрэн улс зул, лаа асааж буй зургийг сонингоос аваад хадгалсан нь одоо болтол номон завсар явдаг. Энэ өдөр монголчууд "анх" удаа нэгдсэн өдөр ...
Би юм болгоноос хоцордог монголчууд нэгдсэн тэр өдөр бас хоцорсон
bi l lav hotsrooguim bna.