Wednesday, August 19, 2009

Хүүгийн захидал

Завсарлагаанаар кофе уунгаа хуучин имэйлүүдээ эргүүлэн суутал доорхи имэйл олдлоо. Магадгүй энэ захиаг та хаа нэгтээ уншсан ч байж болно. Юутай ч орчуулахчаан аядаад, энд нэгэн энтри болгон орууллаа. Энжой.

Би нэг өглөө хүүгийнхээ өрөөний хажуугаар өнгөрөхдөө өрөө лүү нь шагайн хартал ороо цэмцгэр хурааж, шалаар хөглөрсөн юмнуудаа цэгцэлсэн байхыг анзаарлаа. Түүний орон дээр нь нэгэн дугтуйтай захидал байх юм. Энэ нь “Аавд” хэмээн хаягласан байлаа. Дотор палхийж, захиаг чичирхийлсэн гараар задлан уншлаа.

Хайрт аав минь,

Энэ захиаг задлан унших өдрийн мэндийг хүргье. Энэ захиаг бичиж ахуйд надад асар хүнд байна. Би шинэ найз охинтойгоо ээж та хоёрын нүднээс далд зугтаах хэрэгтэй болсон юм. Жоанд би үнэхээр сайн болчихжээ. Хэдийгээр тэр ам хамраа цоолж, биеэрээ дүүрэн шивээстэй, тэгээд бас мотоциклын бариу савхин хувцас өмсдөг ч гэсэн маш сайн охин. Гэвч бүх юм энэндээ ч биш бөгөөд тэр одоо жирэмсэн. Жоан хэлэхдээ бид хоёр сайхан амьдарна гэсэн. Хэдийгээр тэр надаас хамаагүй олон насаар эгчмэд ч гэсэн ууланд жижигхэн трейлэртэй бөгөөд өвлийг дуустал түлэх түлээтэй гэсэн. Тэр аягүй олон хүүхэдтэй болох хүсэлтэй бөгөөд би ч бас одоо тэгж бодох боллоо. Жоан надад хэлэхдээ марихуана тийм ч муу зүйл биш гэсэн, тэгээд бид түүнийг ургуулан найз нарт нь өгөөд оронд нь хүссэн хэмжээгээрээ кокайн, экстаси авч хэрэглэнэ гэсэн. Тэгээд ч шинжлэх ухаан удахгүй ДОХ-ыг анагаах эм бүтээж, Жоаны бие ч сайжирна гэж итгэж байна.

Миний төлөө битгий санаа зовоорой, ааваа. Би одоо 15 нас хүрч, биеэ даах цаг болсон. Нэгэн сайхан нартай өдөр бид та хоёр дээрээ эргэн ирж, үр ач нарыг чинь уулзуулах болноо.

Таны хүү, Жон

Жич: Ааваа, мэдээж эд бүгд худлаа. Би хажуу айлд байна. Зүгээр л танд миний шургуулганд байгаа дүнгийн хүснэгтнээс ч илүү аймшигтай зүйлс энэ амьдралд тохиолддог гэдгийг л сануулах гэсэн юм. Би танд хайртай.

Уураа гарсан хойно утасдаарай.

4 Сэтгэгдэл:

D.Sainbayar August 19, 2009 at 1:22 AM  

jfc gej bodloo. hehe

Chimgee Mongol August 19, 2009 at 5:49 AM  

yamar aimar iin gej bodood bjiilaa, kk

ganga August 22, 2009 at 4:27 AM  

Хүүхдүүдийн дүнгээс болоод боож үхэхийн даваан дээр байдаг олон эхчүүдэд уншуулмаар хөөрхөн эд вэ.

strong August 26, 2009 at 6:58 AM  

hehehe hoorhoniin.,,, unshchihsan aaviih n omnoos laag olon yum bodchihson suuj baisan chin bugd creative gesen ^^

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш