Thursday, June 04, 2009

Happy Birthday Tetris!

Тетрис миний хамгийн анхны тоглож үзсэн видео тоглоом байлаа. Бүдүүн Тамираагийн ээж аав хоёр хаанаас ч юм нэг тийм сонин юм авчраад, түүнийгээ телевизорт залгасан чинь янз бүрийн хэлбэртэй бүдүүн моднууд доош бууж ирээд, нэг үеийг амжилттай дуусгавал орос бүжигчин гарч ирээд бүжиглээд л. Сонин санагдаж байж. Түүнээс нилээн хойно Тетрис хэмээх хоёр гараараа тоглодог тоглоом орж ирээд, шуугиулсан даа. Тэрийгээр нь өдөржин тоглож, унтахаар нүдээ анихад нөгөө дүрснүүд нь доош бууж ирээд, хоорондоо эвлэрээд л, нэг эгнээ доошоо унаад л. Та ч бас яг ингэдэг байсан байх. Энэ нь бүр нэртэй синдром гэнэ шүү.

За тэр яахав. Тетрисыг хамгийн гол нь Орос инженерүүд зохион бүтээж, 25 жилийн өмнөөс худалдаанд гаргажээ. Энэ тоглоом нь бүх үеийн хамгийн шилдэг видео тоглоомоор хэд хэдэн сэтгүүлийн газраас тодроод байгаа төдийгүй, яг оригиналаараа 70 сая хувь зарагдсан байна. Энэ тоглоом одоо ч хуучраагүй байгаа бөгөөд хамгийн сүүлийн iPod хүртэл Тетристэй гэнээ.

Сонирхолтой нь Тетрис тоглоом таван амжилтаараа Гиннесын номд бүртгэлтэй байдаг бөгөөд хачирхалтай нь “Видео тоглоом тоглоод хамгийн урт шоронд хоригдох ял авсан” ангилал ч үүнд хамааралтай юм байна. Файз Чопдат гэдэг нөхөр Английн Манчестер луу нисч явахдаа гар утсаараа Тетрис тоглож байгаад дөрвөн сар хорих ялаар шийтгүүлсэн байна. Түүнийг онгоцны багийнхан удаа дараа утсаа унтраахыг шаардсан боловч тоглоомондоо халуурсан нөхөр татгалзсаар байжээ.

2 Сэтгэгдэл:

Мика /美香/ June 4, 2009 at 7:57 PM  

Гөхшөөн, мэйлээ шалгаж байна уу??

Idea June 18, 2009 at 7:39 PM  

Хэхэ сонирхолтой мэдээлэл байна. Би ч гэсэн "Тетриснээс болж бохир шалбаагт гараа дүрж үзсэн хүн" номинациар Геннисийн номонд бичигдвэл бичигдэхээр л амжилт гаргасан хүн дээ.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш