Wednesday, May 13, 2009

Элбэгээг “элэгдсэн” бичлэгийг эвлүүлэг гэдгийг батлах хэдэн арга

Hуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг аргыг АН-ын хэдэн нөхдүүд ар араасаа хийж байх шиг. Тэр PAL, NTSC гэдгийг нь яаж мэдээд байгаа юм. Микрофоноо хүнд өгч бариулах нь ямар учир холбогдолтой ч юм. Солонгосын ТВ болгон өөрсдийн тэр брэндийг хэрэглэдэг гэдгийг тэр Ганбаатар яаж мэдээд байгаа юм. Заавал ТВ биш зүгээр нэг сонирхогчийн видеотой хүн л очоод, за наад миикээ барьж байгаад нэг юм хэлчих ч гэсэн юм билүү. Асуудлын гол нь эндээ биш. Эсвэл бүр арга ядаад СМОХ-ын оюутнуудын хийсэн уулзалт гээд бүр нөгөө нүдийг нь сохолсон видео дахиад хийсэн байна лээ. Нэгэнт нөгөө сонин нь Солонгосчуудад зориулсан уулзалт гэж хэлээд байхад тийм хариуцлагагүй юм цацаж болохгүй л дээ.


Нөгөө талаар Солонгосын талын зохион байгуулагчийг нь түргэн авахуулаад, зөвшөөрөлгүй дүрс бичлэгийг нь тараасны төлөө төлбөр нэхнэ ч гэх шиг балайруулаад байсан. Тэрний оронд YouTube дээр анх тавьсан тэр account-ыг олж аваад, хаанаас эхэлсэнийг нь хөөчих хэрэгтэй. Миний харсанаар анхны бичлэг нь 5 сарын 6-нд yunghwain98, theFrutzo хэмээх хоёр account-аас аплоод хийсэн байна. Энэ хоёрыг нэг хүн ч эзэмшдэг нь харагдаж байна. Учир нь хоёуланг нь 5 сарын 3-нд нээж, улс гэдэг дээр нь Өмнөд Солонгос гэжээ.


Мөн тэр Солонгосын цагдаа нарт тэр пастор этгээдийг олж өгөөч гэж хүсэлт тавьсан энэ тэр гэж балайрч байхаар тэнд байдаг ядаж Монгол сүмүүдтэй холбогдох хэрэгтэй. Миний мэдэхийн л Диаспора Монголиа ба Монгол Пасторуудын нөхөрлөл зэрэг байгууллагууд байдаг.

9 Сэтгэгдэл:

serdaram May 14, 2009 at 3:14 AM  

Baika. Chinii buhimdangui bichsniig oilgoj baina. CMOX-iin orchuulga hiisen ter bysgyi hyrtel boon daramtand orson baina lee. Nadad bol hamgiin yavuurgyi sanagdsan zyil ni bol Elbegeegiin huviin toglolt l baina. Yaah gej ene hyn ARDCHILAL gedeg zyiliig ooriin nereeree ovoglood busdyig haraar budaad baigaam be? Hamgiin haramsaltai ni Elbegee unaval ardchilal unachih geed baigaa ni.... Novsh gej ene muu hyzyygyi nohor yaah gej ooriigoo golohgyi bygdiin omnyyr orood baidag yum be? Arai l oor hyn gargaj ireh yostoi baisan yum.

Witness May 14, 2009 at 5:14 AM  

Энхбаяр бол харин шууд эхнэрээ Солонгос явуулж ёстой жинхэнэ шашны байгууллагаас мөнгө авахуулсныг уншсан л биз дээ. http://www.ganaa.mn-ээс үзээрэй.

Хүмүүс нэг их Элбэгээд дургүй учраас сонгохгүй гэх юм. Тэгвэл тэгээд Энхбаяраа л сонгоно биз дээ. Хэндээ ч туниад байгаа юм бүү мэд. (Энхбаяр Бат-Үүл нь дээр байсан юм гэсэн мессеж нэг хэсэг тараав даа. Бат-Үүл нь гараад ирсэн бол Элбэгээ нь дээр байсан юм гээд л унах байсан биз. ккк)

Anonymous May 14, 2009 at 8:42 AM  

20 жилийн турш ардчилал яриад л байдаг байдаггүйээ. 20 жилийн өмнө ардчиллыг авчирсан гавъяатай л гэнэ. Хэдий болтол үүнийгээ ярьсаар байх болж байнаа. Ардчиллыг авчирсан нэрээр тэрийгээ өмчилчихсөн харагдаад байгаа юм. Явж явж ерөнхийлөгч болоход ардчилал авчирсан эсэх нь тийм хамаатай гэжүү. Өөрийнхөө өмчийг хамгаалахын төлөө ажиллаж чадна гэсэн гэнэн ойлголт хүмүүст өгөх гээд нүд амаа язав татав гээд дууны өнгөө сольж барин уран жиргэж байгааг нь харахад ой гутах.

Witness May 14, 2009 at 7:18 PM  

Энхбаярын хөлсний бичээчид энд хүртэл орж ирдэг болжээ.

D.Sainbayar May 17, 2009 at 9:13 AM  

Serdaram aa, Elbegdorjiig huzuuguigeer ni duudah hemjeend hurtel uzen yadah yamar hereg baina? Chamd yamar tuuniig tiim oliggui baisniig medej bui bol bidend hel l dee? Enhbayariig demjij baigaa bol yagaad gedgee bas bich l dee?

Anonymous May 17, 2009 at 7:42 PM  

Элбэгээг дэмжихгүй.... Монгол улс, эв найртай, хоёр хөрштэйгээ сайн харилцаатай, тогтвортой, үймээн самуунгүй байхын тулд Энхбаярыг дэмжиж байна.... Элбэгээ бол ойворгон , улс орноор маань тоглож, хариуцлагагүй алхам хийж мэдэх улс төрч тул дэмжихгүй. Өөр юм байхгүй.

Anonymous May 18, 2009 at 6:58 PM  

Ene 2 xun 2-uulaa xereg alga.Oor garaad irex aawiin xuu alga uu taminee.
Xen xen ni shulaaachid,xuwidaa zawshigchid.
Odoo yaay gexew yamar Elbegdorjiig gargaltain bish yadaj Emkhbayar ni deer yumuu daa.Gexdee bi songuuli ogoxgui ee.
Songuuli geel xumuus alban tushaal erx medel,iluu idexiin toloo uxej xatax yum.

Witness May 18, 2009 at 7:25 PM  

Энхбаярын хөлсний бичээчид ээ! Энэ та нарын орж ирэх газар биш ээ. Хаалга андуурчихаж.

Anonymous May 24, 2009 at 9:47 PM  

Za ashgui Elbegdorj garj baix shig bna.OWoo shine uur amisgal irexnee.
Nogoo Enkhbayar ni tenegtej boslogo ntr xiixwii de.Busad ni ch yaamai.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш