Tuesday, October 21, 2008

Монголын блогчид нэгдэгтvн!

Блог гэдэг нь зөвхөн хувийн тэмдэглэл байхаа болиод мэдээ мэдээллийн гол найдвартай эх сурвалж болж, олон өөрчлөлтийг нийгэм улс төрд хүртэл авчрах хэмжээнд хүрчээ. Монголын блогчид ч гэсэн өдөр бүр бичиж, болох болохгүй байгаа бүхний талаар зоригтой дуугарч байна. Мэдээж таны унших дуртай олон блогууд үүний нэг жишээ гэж бодном.

Харин энэ удаа бид улс төрчдөд нөлөө үзүүлэх зорилгоор блогын талбараа ашиглан олон нийтээс гарын үсэг зуруулах кампанит ажил өрнүүлбэл ямар вэ хэмээн уриалж байна. Энэ нь 7 сарын 1-ний үймээнээр хэлмэгдсэн “улс төрийн хоригдол” болоод байгаа насанд хүрээгүй хүүхдүүдэд тэнсэн олгох шаардлагыг төр засаг, хүний эрхийн байгууллагуудад тавих явдал юм. Үүнийг бид эвсэж чадвал тун сайн хийж чадна гэж итгэж байна. Хэрэв та санал нийлж байвал өөрийнхөө блог дээр энэ бичлэгийг тавьж, хамтран гарын үсэг цуглуулах ажилд нэгдэцгээе. Та санал сэтгэгдэл дээр саналаа үлдээгээрэй.

8 Сэтгэгдэл:

Мика /美香/ October 21, 2008 at 4:01 AM  

Зарим нь буруутай л байх. Харин буруугүй хэлмэгдсэн хүмүүсийг энэ чигээр нь үлдээх гэдэг бол онцгүй. Тэгээд бүгд гадаадад байж яаж гарын үсэг цуглуулж, дээшээ хүгэх вэ??

oyunaa October 21, 2008 at 10:02 AM  

Sanal neg bna aa. Harin yaj gariin useg ee ogoh uu..

Anonymous October 21, 2008 at 4:57 PM  

Bayartsengel:

Sanal neg bnaa,yaaj gariin usgee uguh ve?

Anonymous October 21, 2008 at 4:57 PM  

Bayartsengel:

Sanal neg bnaa,yaaj gariin usgee uguh ve?

Anonymous October 27, 2008 at 7:35 PM  

Санал нийлж байнаа.

Anonymous October 29, 2008 at 6:24 AM  

Mаш энгийн аргаар явуулбал яадгийн? гарын үсгээ юм уу саналаа цаасан дээр бичээд дижитал аппаратаар ПиСи рүү оруулаад фликр дээр цуглуулъя. зургийн meta data ба сериал нь хүмүүсийг ялгаад өгнө.

D.Sainbayar November 7, 2008 at 4:25 AM  

эйпл zuv sanal devshuuljee. Gehdee ter gariin usgiin image iig online publict haruulsnaar gariin usgiin nuutslal geech hetsuu asuudaltai uchirah baih. Hen neg ni ene gariin usguudiig uur zorilgoor ashiglaval yaah ve?

Anonymous December 29, 2008 at 6:42 AM  

Ovoo bosgoogui bol shaazgai yun deer suuh ve gedeg neg ug baidag daa. 2 tal (A-, Hu Nam) adilhan luivardaad neg ni garaad irsen chini nuguu ni durguitssendee nuguugiinhuu geriig shataalgachihsan l hereg garsan shdee. Sanal uguh nasand ch hureegui bagachuul yugaa hiij teruugeer yavj chuluun baildaand oroltsson yum be dee. Odoo huulid yu gej zaasan teruugeeree l yavahaas bish. Shiitgehgui bol hen negniihee ger orong galdan shataachihaad yalgui ungurch boloh ni baina shdee. Bi Hu namyn hulgai bish shuu. Zugeer bolson yavdald bodit dugnelt uguhiig bodoj yavaa negen baina.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш