Wednesday, September 03, 2008

Тариа хураав

Олимпийн аварга Н.Түвшинбаяр алт авчихаад нутаг өөдөөн гүйж, айраг цагаа эргүүлж, хадлан тариа хадсан шигээ явж байхад энэ ESPN, Sports Illustrated энэ тэр юу хийж байдаг байнаа. Энэн шиг гайхамшигтай түүх гэж байх уу? гээд бодох нь ээ бас л байдаг байхдаа. Тэр Африкийн олон гүйгчид, Хятадын олон жилээр хуарангийн амьдралаар амьдарч, өөр юуны ч төлөө бус зөвхөн улс эх орныхоо нүүр царайны төлөө явсан тамирчид гээд л.

Дээр Рик нэг түүх ярьж байсан санагддаг юм. Америкийн алдарт хийлч нэгэн Хятад улсад аялан тоглолт хийн, хөгжмийн бага сургуулиар зочилж гэнэ. Мэдээж хүүхдүүд юу чаддагаа үзүүлж өгсөн биз. Тэдний чадварын хувьд ярих юмгүй байсан боловч тэдэнд сэтгэл хөдлөл хэмээх зүйл нэгээхэн ч байхгүй байсан нь алдарт хийлчийн урмыг хугалж, айдсыг төрүүлж байсан гэдэг. Дургүйд хүчгүй гэгчээр хүнийг дургүй юманд нь хэтэрхий түлхвэл богино хугацаанд ямар ч үр дүн гарч болох боловч урт хугацааны үр дүн нь бас л аймшигтай.


Би ойрд бодоо л байгаа. Энэ уран нугаралтын сургуулиуд дээр нэг сурвалжлага бэлдэхсэн гэж. Тэр жоохон хүүхдүүд үнэхээр алдарт нугараачдын биеэ нугалахыг хараад энэ эгч шиг болно гэсэн чин хүсэл байдаг юм болов уу, эс бөгөөс зөвхөн эцэг эхийн цэвэр шахаас, дарамтаар ордог юм болов уу гэж.


Anyways, одоо харих хэрэгтэй. Түүнээс чухал юм энэ амьдрал дээр бишгүй байсаар байхад эртээд нэг хүний сэтгэгдэл үлдээсэнчлэн “чи юу бичээд, юу хийгээд байгаа юм бэ” гэж. Аа тийм, тариа хураав. Бүхэл бүтэн нэг улсаас анхны алт авчихаад, төрийн гурван өндөрлөгийг нь нэг дор шүлсээ савируултал нь согтоочихоод /Бурхан минь, энэ үед төрийн эргэлт болоогүй нь яамай/, Хөдөлмөрийн баатар, юу юу билээ авчихаад дээрээс нь хэдэн зуун саяар тоологдох мөнгө амлуулчихаад, алтаа зүүгээд хөдөөг зүглээд өвс хадаж байна гээд төсөөлдөө. Энэ бол супер.

2 Сэтгэгдэл:

Anonymous September 3, 2008 at 10:27 AM  

Бүхэл бүтэн нэг улсаас анхны алт авчихаад, төрийн гурван өндөрлөгийг нь нэг дор шүлсээ савируултал нь согтоочихоод /Бурхан минь, энэ үед төрийн эргэлт болоогүй нь яамай/, Хөдөлмөрийн баатар, юу юу билээ авчихаад дээрээс нь хэдэн зуун саяар тоологдох мөнгө амлуулчихаад, алтаа зүүгээд хөдөөг зүглээд өвс хадаж байна гээд төсөөлдөө. Энэ бол супер.


Harin tiim, ene meteer l taalagdaad baigaa yum. Tsaashdaa bidnii setgeliig, urmiig hugalahgui yavj chadah uhaantai baij medeh zaluu...

Magnolia September 5, 2008 at 8:28 AM  

Энэ бол жинхэнэ аз жаргал шүү.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш