Saturday, July 12, 2008

Genghis grill-ийн эзэн болох уу?

Америкчууд хөх толботой биднийг тун цөөхөн зүйлээр мэддэг. Говь цөл ч юм уу, цаатангууд аль эсвэл Чингис өвөөгөөр нь танина. Бас хүн бүрийн аманд нь байдаг ядаргаа ихтэй, дургүй хүргэмээр тунхаглал бол “Өө, би Монгол BBQ-д хоол идсэн. Энэ яг танай хоол мөн үү?” хэмээн асуух нь яршигтай. Энэ нь эгээ л Италиас ирсэн жуулчингаас Pizza Hut, Papa John’s байдаг л биз дээ гэх буюу Франц хүүхнээс French fries нутагтаа хэр алдартай вэ гэх тэнэглэлтэй агаар нэгэн сонсогдоно.

Америкчууд өөрсдөө юм зохиохдоо муу мөртөө, хүний хийсэн юман дээр дөрөөлөн амжилт олохдоо тун гаргууд. Түүнийгээ төдий удалгүй АНУ-ын хуулиар патентлах мөртөө, энэ хууль нь бараг улс гүрэн бүрт хүчинтэй юм шиг загнана. Тэгсэн мөртөө улсдаа зохиох уралдаан тэмцээн бүрээ Дэлхийн аварга шалгаруулах хэмээн дэгжин нэрлэхдээ дуртай. Америк хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж байдаггүй л байхгүй юу. Эсвэл нөгөө хэдэн мужуудаа тус бүртээ нэг улс гээд бүр итгэчихсэн. Бейсболын дэлхийн аварга гэдэг тэмцээнд ганц улс л өрсөлддөг байхгүй юу.

Anyways, буцаад нөгөө барбекью дээрээ очъё. Хэдэн жилийн өмнө bd’s barbeque хэмээх “Монгол” хоолны газар УБ хотын Сөүлийн гудамжинд нээгдсэн нь Америкийн хамгийн анхны франчайз болоод зогсохгүй хамгийн анхны Mongolian Barbeque ресторан юм биш үү. Ийнхүү хэдэн жилийн өмнө Хустайн нуруунд тахийг дахин нутагшуулсан шиг, хэдэн зууны тэртээ өвөг дээдэс-баатар эрс маань хээрээр гэр, хэцээр дэр хийн байлдан явах замдаа түр амсхийн бамбайгаа буруу харуулан, хол ойрын өвс ногоог тастан, үхрийн махаа амт оруулан, сэлмээрээ хэрчин хутган хуурдаг байсан нэгэн гайхалтай хоол ЭХ НУТАГТАА эргэн ирсэн нь энэ буюу. Ядаж л ингэж сурталчилж, зуун жилийн өмнө тус улсад очсон хятадууд этгээд хачин юманд дуртай Америкчуудыг “панаалдан” өөрсдийн хийсэн хоолоо зооглуулж байсан бололтой. Тэр үед хятадын хоолыг барууныхан идэх нь бүү хэл, энэ хоёр арьстан хамт байх нь хориотой байсан юм бус уу. Харин манай Чингис хааны алдар суу, агуу үйлс нь баруунд ч БОСОО байсан нь тэдэнд тус болсон бололтой.

За тэгээд тус улсын бизнесын байгууллагууд ашиг орлоготой, амжилттай яваад ирэхээрээ нэр, эрх, жороо худалдан франчайз болгон зардаг. Энэ жил Форбс сэтгүүлд дурдагдсан франчайз хоолны газруудын дунд нөгөө Чингис Грилл давхиж явна. Техасын Даллас хотноо эхэлсэн тус франчайз нь одоогоор арван мужид олон арван салбартай болоод авсан байна. Завтайсан болоод мөнгөтэйсэн бол гэдэгчлэн энэ франчайзыг Монгол удмынхан худалдаж аваад, жинхэнэ Монгол хоолны газар болгоход ч болохгүй гэх газаргүй мэт. Алийн болгон Mongolian, Khubilai, Genghis BBQ гэхээрээ далайн амьтад, галуу шувууны мах, Монголд ургах нь бүү хэл нэр нь ч монголоор байхгүй ногоо цагаа, цуу жан байх ёстой гэж. Үүнээс болж монголчуудын тухай, бидний иддэг уудаг хоолны тухай их л буруу ойлголтыг төрүүлсээр байна.

Өнөөдөр Америкад амьдарч буй нутгын ахан дүүс нарын гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрчээ. Өөрийн гэсэн эзэмшил газар үгүй маа гэхэд эзэмшдэг компани, эрхэлдэг албатай улсууд зөндөө. Тэд нар маань үүний салбарыг нь худалдаж аваад, цоо шинэ ойлголт өгөхөд болохгүй гэх газаргүй. Даварвал өөрсдөө цоо шинэ төрлийн франчайз ресторан байгуулсан ч чадахгүй гэх газаргүй. Өнөөдөр Вьетнамын PHO (Фа гэж дуудна) хэмээх шөлний газар хаа сайгүй байж л байна. Уул ухаан нь манай гурилтай шөлтэй төстэйрхүү мөртөө америк, солонгос, мексикчуудын дуртай гэдэг нь. Шартсан хүмүүсийн хоол хэмээн солонгос эрчүүд ихэд “бэлэгшээдэг” гэнэ билээ. Олон янзаар амталсан ганц шөл нь амжилттай болоод байхад хурган бантан, хурдан бантан, махтай бантан, мяраалуулдаггүй бантан гээд л бантан гуайн олон төрөл, тэгээд л дээрээс нь битүү шөл, банштай шөл, хавиргатай шөл, гамбиртай шөл гээд л шөлний дөчин дөрвөн төрөл гаргаж ирээд гуанз ч юм уу ресторан нээхэд болохгүй юм алга.

Ам нээснийх уушиг нээ гэж, Монголынхоо баялагыг сорон мөлжин, хууран мэхлэн, хахуульдан таргалсан шинэ Монголын шивэртэй баячуул, утаандаа хахсан Улаанбаатарт нураасай гэмээр байшинцар барьж байснаас нөгөө хэдэн дуракууддаа гайхуулан бардам ярьдаг болох нэг сайн ресторан Америкад нээчихээч. Төдий хэмжээний мөнгө захын бизнес хэмээх луйвар хийдэг улс төрч, урагшгүй албатуудад байж л байгаа. Тэгээд л муусайн хар саарал карт эзэмшдэг монголчуудаа ажилд аваад, мөнгөө угааж, хармаанаа зузаатгахгүй юу. Тэгээд нууц амрагаа менежерээр нь тавиад, ганц ч гэсэн монгол хүнд юм үзүүлж, нүд тайлуулахгүй юу.

За тэгээд Америкийн Чингис Гриллийн эзэн танд амжилт хүсье. Яаж ч байсан, ямар ч амжилтын өндөрлөгт гарсан байсан хаанаас ирсэнээ үргэлж санаж, ядарсан цангасан Монгол ахан дүүс нартаа тусалж байгаарай хэмээн урьдчилан, аминчлан захису. Таны хараа хол, алхаа зөв байх болтугай

9 Сэтгэгдэл:

mind July 13, 2008 at 12:48 PM  

unen shuu

Anonymous July 13, 2008 at 7:00 PM  

baika chi ingej hun shuumjilj zugeer suuj baihaar ooroo yariad baigaa umaa neg hiij uzeech, chamaas busad ni um hiih yostoi chi bolohoor zugeer chalchaad suuj baih yostoi umuu haishaa um. Chi er ni ingehed u hiisen hun be? U hiideg hun be? U hiih gej baina aa? Ingeed l end tend neg ereever huraavar zuil bichseer nasiig barah uu? Ooroo neg saihan zuil hiigeed bi iim zuil hiilee ta nar iim zuil hiij chadah uu gej bichvel humuus chinii yariad baigaa zuiliig oilgono.

Anonymous July 14, 2008 at 3:08 PM  

Hey Baika,

Zagatnasan gazar maajav gegcheer I agree with you. Good writing!!!
To this anonymous writer, in case if you are wondering, Baika's job is to write so you and I can read.
At least you should put your name down before you critize anyone..
Peace Baika

Anonymous July 14, 2008 at 6:01 PM  

Ene zaluugiin ajil bol ta bidni olj harahgui baigaag sorgogoor harj ta bidnii oilgodog heleer uter turgen medeeleh yavdal bolov uu?!

Nuguu talaas, tesit uzeltei humuusiin uls turd oroltsoh uilsd huvi nemree oruulaarai gej heleh baina!
John Adams-n tuhai kino garchee!
Bid "zugeer suugaad baij" bolohgui yum baina shuu?!

Anonymous July 14, 2008 at 6:02 PM  

Teist uzeltei

Anonymous July 14, 2008 at 7:43 PM  

I don't like to read this useless peace of mind, you know why, because there are so many of you who do nothing just say and look for the cheap lifestyle.

You think the mongolian people did not think about what you have just written. Don't think so, those people who are succesful in Mongolia already know what you wrote.

Please Baika just do something, at least open something in Mongolia, then look for the America.

I have heard you have been america more than ten years, so what you have done for those years in america?

please be someone who is useful, who did something, who are doing something, who are will do something.

Wrinting is easy anyone is able to write, however those who do something do not have time to write.

Just think about it, how old are you now? Baika think about your age, and look for the answer, ask yourself about what you have done?

Anonymous July 14, 2008 at 10:06 PM  

Дээрх хун Байка ахад атаархдаг байхаа.

Anonymous July 14, 2008 at 11:29 PM  

Busdyig sonsolgui yaahav!
Busdyig sonsoj chaddaggui zaluus bas bainaa!
Sanaa avah bolov uu, gesen commentuudyig hair nairgui ustgadag, ter buu hel anonymous-r bichih bolomjiig ch baihgui bolgochihdog, magadgui computeriin chigleleer ene tend mergejil ezemshsen tul eldviin delete hiih, haah booh programmig bol harin gaigui sursan negen baidag yum shig baigaan yum.
Bas uchir zuggui baahan yum hiij buteechihsen bololtoi zaluus ch bas baih!
Hen negniig "munhag, mulguugaar" bichih n' yamar baidag yum bol oo, uuniig bodoltsono biz ee?!
Er ni hen negniig unelej dugnehdee, "Ene nuhur hen bliee?" gej handaj baival zugeer bolov uu daa?!
Bas ingej helmeer sanagdav!
Hen negen n' " ih l mundag" yum hiij buteechiheed l
"Bi hiisen yum, bi, bi..." geed davhiad baival bas yamar baidag yum bol oo?!
Olon niitiin devjeen deer ih surhii tsaraildag ch zaluus mer ser baih yum?!
Haa haanaa l daruulgatai bai! Gehdee passive bai gej baigaa yum bish shuu!
Zuv uilsiin tuluu heleh gesen ug, hiih gesen yumaa hiilgui l yaahav.

Anonymous July 16, 2008 at 6:45 PM  

"Amazing Grace" -g uzeegui bol neg bitgii hel uzehed zugeer kino shuu!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш