Хэн буруутай вэ? Хэний талд вэ?
Магадгүй өчигдөр оройноос хойш та энэ асуултуудад хариу хайсаар байсан буй заа. Би ч гэсэн өдий болтол бодоод л байна. Та ч бас ямар нэгэн дарамт шахалт, бусдын ятгалганд автан өөрийн үнэлэлт дүгнэлтийг хийж буй биз ээ. Гэтэл эрүүл дүгнэлт, эрүүл шийдвэр гаргах баримт бидэнд хангалттай билүү? Өөд өөдөөсөө харж суучихаад нэг нь тийм гээд нөгөө нь үгүй гээд суугаа, дунд нь хадны завсар хавчуулагдсан хөөрхий ерөнхийлөгч...
Магнай тэргүүтэй залуус нь цус асгарахыг уриалан дуудаж, өөрөө хамгийн түрүүн гүйн орсон мөртөө хэдхэн мөчийн дараа ард нь үлдээд “дайраад ор, дайраад ор” хэмээн хөөргөдөх... Гэтэл тэр үнэхээр луйвардуулсан бол бас яахуу? Үүүнээс өөрөөр эрүүл нийгмийг тогтоох аргагүй юм болов уу?
Сонгуулийн өдрүүдээс л онц байдалд байх ёстой цагдаагийн бие бүрэлдэхүүн оройг хүлээлгүй, хүч бага хэрэглэн жагсагчдыг тарааж чадахгүй байсан юм болов уу? Дал наян жилийн түүхтэй, яруу алдарт цагдаагийн байгууллага маань цагаа тулахаар бидэнд хүч, техник хэрэгсэл үнэхээр дутмаг байнаа хэмээн ард түмэндээ “тунирхах” тэднийг яалтай?
Архичид, хотын гэр хорооллынхоныг микрогоор зөөн, архидуулж, хөөргөсөн гээд байгаа улсууд хэн бэ? Үнэхээр тийм юм болсон юм уу бас нөгөө л аль нэг талаас нисгэсэн бор шувуу нь уу?
Ард түмэнд хангалттай мэдээлэл байж байж л олон талаас нь газар дээрээс нь үзэж харж байж өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг гаргадаг баймаар. Харин Монгол ТВ-ээс бусад сувгуудыг хааснаар тийм боломж бараг байхгүй боллоо. Газар дээрээс нь амиа хүртэл золиослон нэвтрүүлэг бэлдэж байгаа тэдгээр хөөрхий сэтгүүлчид л ард түмнийг хөөргөдөөд, турхираад байгаа юм болов уу? Хэрэв Ийгл ТВ газар дээрээс нь шууд үзүүлээгүй бол, бусад ганц хоёр (дахин хэлье, ганц хоёр) сувгууд хэдэн цагийн зайтай мэдээ хүргээгүй бол магадгүй тэнд юу болж байгааг нүдээрээ үзэхээр тэрнээс хэд дахин олон хүн цуглах ч байсан. Ашгүй, Ийгл ТВ-ын авхаалжтай, чадварлаг сэтгүүлч, зураглаачдын ачаар, элдэв дарамт шахалт, сүрдүүлгийг ч эс ойшоон, бид мэдээллээ дамжуулсаар байх болно хэмээсэн тэдний удирдлагуудын хүчээр мань нь хүртэл гэртээ суугаад, хажууд нь байгаа юм шигээр харж үзэж сонсож, тийшээ очих хэрэггүй юм байна гэсэн шийдвэрийг гаргаж суулаа.

1 comments:
Mongoliin tur buruutai, 90 onoos unuug hurtel zasgiin erhend baigaa erh barigchid gol buruug huleeh yostoi!