Sunday, July 20, 2008

Орчуулгын нэртэй “оршуулгын” товчоо

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй “ко” хүмүүжил уул нь их л хэрэгтэй санж. Сүүлийн арав гаруй жилд Орчуулгын нэртэй нотариатын үйлчилгээний газрууд олноор байгуулагджээ. Хэдэн жилийн өмнө тэдний нэгнээр нь орж, тамга даруулах санаатай гэрчилгээний хуулбарархуу юм хийлгэсэн чинь, тусгай формыг компьютер дээрээ нээж өгөөд, нэрийг нь солиод гаргаад ирсэнийг нь үзэхүл харь хэлэндээ хариугүй маньд нь хүртэл “эмгэнэлийн бичиг” болж харагдаад байгаа юм чинь.

Гэтэл саяхан бас нэгэн “эмгэнэлийн бичгийг” санамсаргүй шахам олж уншаад, дутагдлын хажуугаар дорой ч гэсэн дуу гаргахаар шийдлээ. Энэхүү газар нь манай нэгэн нэр хүндтэй, өөх махтай намын байрнаа үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг болохоо тодорхой бичжээ. Хэдхэн цөөхөн үгийг махчилан орчуулахийг чармайсан нь ясыг нь тултал махыг нь иджээ. За яахав, мань хэд нь нэг юм ойлгоод байх боловч тэр орчуулгыг үзсэн англи хэлтэй хүмүүс ямар их шоконд орсон болдоо гэж бодохоос өнөө орой унтахаасаа хүртэл татгалзмаар санагдана.

Энэ нь эгэл нэгэн дунд сургууль төгссөн гэрчилгээн хуулбар байх бөгөөд толгойд нь “Capital eleven-year ... secondary school” хэмээн бичсэнийг бол “Нийслэлийн арван нэгэн жилийн ...-р арван жил” хэмээн төвөггүй ойлгож болох хэдий ч нэг л утга уянгагүй, ужиг гажиг сонсогдоно.
За тэгээд цааш нь бол хичээлийн нэрсүүдийг Physical culture (Биеийн тамир), Literature of foreign countries (Дэлхийн уран зохиол), Describe line (Шугам зураг), Picture (Уран зураг) гэхчилэн орчуулсан байх аж. Энэ дэлхий дээр дор хаяж 73 улс гүрэн англи хэлийг албан ёсны хэл хэмээн зарласан буюу хэрэглэдэг гээд үзэх ахул магадгүй эдгээр улсуудын нэг нь ч гэсэн иймэрхүү үгээр илэрхийлдэг байж болох ч байж мэднэ. Гэхдээ л хэл эвлэж, нүд дасч өгөхгүй хэцүү дамшигууд байна. Энэ нь миний арван центны бодол бөгөөд та ч саналаа харамгүй хуваалцаарай.

6 Сэтгэгдэл:

Witness July 23, 2008 at 2:47 AM  

Тэр ч тийм шүү. Гэхдээ одоо яая гэхэв. Иймэрхүү хулхи товчоонуудаар үйлчлүүлэх дуртай хүмүүс их байгаа нь хөрс суурийг нь бэлдээд байгаа юм даа. Уг нь би үүнд жишиг тогтоох санаатай гайгүй орчуулгын компани байгуулж үзсэн боловч үнээс (мэдээж дэлхийн жишигт ойртсон үнэ тогтоосон юм л даа) маань үргэсэн үйлчлүүлэгч нар нөгөө л "Эрээний хулхи" товчоонуудаараа очсоор компани маань үүдээ барьсан даа. Чиний өгсөн хэдэн жишээ юу ч бишээ. Хэхэхэ

Witness July 23, 2008 at 2:48 AM  

Тэр ч тийм шүү. Гэхдээ одоо яая гэхэв. Иймэрхүү хулхи товчоонуудаар үйлчлүүлэх дуртай хүмүүс их байгаа нь хөрс суурийг нь бэлдээд байгаа юм даа. Уг нь би үүнд жишиг тогтоох санаатай гайгүй орчуулгын компани байгуулж үзсэн боловч үнээс (мэдээж дэлхийн жишигт ойртсон үнэ тогтоосон юм л даа) маань үргэсэн үйлчлүүлэгч нар нөгөө л "Эрээний хулхи" товчоонуудаараа очсоор компани маань үүдээ барьсан даа. Чиний өгсөн хэдэн жишээ юу ч бишээ. Хэхэхэ

Anonymous July 28, 2008 at 8:16 AM  

mongoloor bichij bolohgui bna, sorry. mongoliin orchuulgiin tovchood no-toi unen unen. bas end germand baigaa orchuulagchid ch bas no-toi. gehdee hun aldahgui bna gej ju baihav... geed dutagdliin hajuugaar duugui unguruud baij bolohgui ni bas zuv. harin humuus durtaidaa iim gazruudaar uilchluuleed baigaa bish baihaa gej bodoj bna. meddegt mergen zoohor meddegguid ereen zoohor.

baagii August 13, 2011 at 1:23 AM  

Бүх орчуулгын товчоог муу орчуулдаг гэж үзэж бас болохгүй байх. Энд тэнд мундаг том хаяг хадаж өөрсдийгөө өргөмжилсөн газрууд байдаг. Манай хүмүүс тийм газрыг сонгон очиж үйлчлүүлдэгтэй л их холбоотой. Мэдээж олон хэл дээр онцгой сайн орчуулна гээд сурталчлаад байхаар нээрээ ч тийм юм болов уу гэж итгэж найдсаных биз ээ. Мундаг сүрхий хаяг лоозон тавьсан орчуулгын товчоонууд үнэ өртөг өндөртэй хэдий ч үнэн хэрэгтээ төдийлөн сайн мэргэжлийн түвшинд орчуулж чаддаг хүнгүй орчуулагч нар нь зүглүүлээд л орхисон байх нь гүйлгээд харахад л илт харагддаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэгчээр чадварлаг сайн орчуулагч мэр сэр бий. Тийм хүмүүс тэр бүр өөрийгөө сурталчлаад байдаггүй хэрнээ байнгын үйлчлүүлэгч ихтэй байдаг.

Unknown November 2, 2013 at 8:16 AM  

kk yanz buriin orchuulgiin talaar ih l sonsoj blaa.90 heden onii ued gadaad yavdliin yamnii orchuulagch huhuulen demjih gedeg ugiig sucking support gej saihan mahchilj orchuulsan gene.odoog hurtel arhivt ni bdag gesii shu kkk

Unknown November 2, 2013 at 8:17 AM  

kk yanz buriin orchuulgiin talaar ih l sonsoj blaa.90 heden onii ued gadaad yavdliin yamnii orchuulagch huhuulen demjih gedeg ugiig sucking support gej saihan mahchilj orchuulsan gene.odoog hurtel arhivt ni bdag gesii shu kkk

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш