Saturday, June 14, 2008

Амалсан хvн арван тамтай

Энэ сонгууль гээч юмаар нэр дэвшигчид “галзуурч” байнаа. Ёстой л нохойгүй газрын гахай нь хуцаж, намайг хэн хэлж, нохойг хэн саахав гээч нь болж байх шиг байна. Хамгийн шударга ариун гээд байгаа хүмүүс нь ч өөрсдөө сонгуулийн сурталчилгаанд байраа барьцаалж, хоёр гурван зуун саяар нь мөнгө зээлээд сонгуульд өрсөлдөж байна. Тэгвэл энэ хүмүүс парламентад сонгогдоод яаж энэ их мөнгөө буцааж төлж чадна гэж бодоо бол? Гишүүний цалингаараа төлж барагдуулна гэж арай зүүдлээгүй байгаа. Тэгэхээр ямар ч шударга хүн байлаа гэсэн яаж ийгээд ийм их хэмжээний мөнгө олно гэсэн эрмэлзэлтэйгээр, итгэл үнэмшилтэйгээр өрсөлдөж байгаа нь дамжиггүй.

За тэгээд тэд нэг уриа, слоган маягийн юм олох гэж тархиа гашилгаж, түүнийхээ төлөө мөнгө төлж байгаа бололтой. Гэтэл тэдгээр үгнүүд нь үнэн инээдтэй. Хотын төв гудамжаар явахад л иймэрхүү ТЭНЭГ юмнууд харагдаж байгаа юм чинь хотын захын дүүргүүд, хөдөө орон нутагт ямар аймшигтай ТЭНЭГ юм ярьж байгаа болоо? Хэрэв та хаа нэгтээ иймэрхүү ТЭНЭГ юмнуудтай тааралдвал энэ бичиж үлдээнэ үү. Амжвал зурагтай нь авч энд хадгалах санаатай.

“Би Эвдрэхгүй” Н. Удвал – МАХН
“Би Монголынхоо Төлөө л Зүтгэнэ” Ц. Ганхуяг – ИЗН
“Хайр. Дайн биш” Д. Нямхүү – АН
“Таны Төлөө л Үйлчилье” Б. Мөнхтуяа – АН
“Хүүхэд бүрт 20 000” – Б. Цогтгэрэл – ҮШН

1 comments:

Anonymous June 15, 2008 at 10:06 AM  

Immerhuu urianuud bicheed bgaag bodohod terend n itgedeg TENEG humuus bas tsoon bish l bgaa bololtoi.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш