Thursday, June 12, 2008

Алгадуулах аавтай хvн сайхан юм аа

1999 оны 06 сарын 12. Хэдхэн хоногийн дараа Аав нарын өдрийг Америкчууд өргөн тэмдэглэхээр зэхэж байх үед, хэзээ ч явахгүй юм шиг аавыгаа өнгөрсөн гэсэн мэдээг алс холын Аляскийн буйд нэгэн тосгонд сонсож билээ. Юу ч хэлэх билээ дээ. Амар байсан гэж хэлэхгүй, аймаар байсан уу гэвэл үгүй, аргагүй юм даа гэвэл үгүй ээ үгүй. Би аавыгаа ийм хурдан явчихна гэж зүүдлээ ч үгүй явлаа. Одоо хүртэл би түүнийг миний дэргэд байгаа юм шигээр бодох дуртай. Тэр миний хувьд одоо ч амьд байдаг.

Тээр жил аав маань нэгэн сэтгүүлчийн аавынхаа тухай бичсэн нийтлэлээс “алгадуулах аавтай хүн сайхан юм аа” гэдэг үгийг уншаад ихэд уйлж байж билээ. Одоо л надад тэр ухаарал орой луу минь ордог. Ялангуяа хүний нутагт хөлөө олохгүй, хаашаа явахаа ч мэдэхгүй байсан тэр л өдрүүдэд, хажууд нь байхад тээршаах шахуу байдаг байсан ээж аавыгаа яасан их өгүүлж байсан гээч.



Хэд хоногын дараагаар эх орондоо ирээд, аавынхаа шинэ “гэрт” зочлоод нүдэндээ итгээгүй ээ. Хүний аав гэдэг хангай шиг түшигтэй, Херкулес шиг хүчтэй нэгэн хэмээн хүүхэд бүр боддог билээ. Намайг багад аавын дүү, авга Дамдин ах төрсөн өдрөөр минь нэгэн ил захидал бэлэглэсэн нь “Ленин шиг ухаантай, баавгай шиг хүчтэй” болоорой хэмээн ерөөсөн нь одоог хүртэл аавын дэвтэрт наалдаастай. Харин хэн ч гэсэн аавыгаа яг л ийм дүр төрхтэйгээр хардаг билээ. Хүүхдийн аав нь туранхай, хүчгүй, нүдний шилтэй байг хамаагүй хүүхдүүдэд нь л хамгийн ухаантай, хамгийн чадалтай, бат цайз нь болдог билээ. Би ч гэсэн аавыгаа тийнхүү төсөөлдөг байсан. Бахь шиг том гараараа бяцхан гарыг минь алдчихвий гэсэн шиг бат атгаад Лениний музейн урдуур номын сан орохоор алхаж байдаг, миний аав...

Гэтэл түүний дал шахам жил газар дэлхий дээр тоос хөдөлгөөд эцэс сүүлд нь оногдсон ганц газар нь алга дарам гээч... Үгүй ээ, миний аав наана чинь байхгүй. Тэр миний зүрх сэтгэлд амьд. Тэр миний эгч нарын зүрх сэтгэлд амьд. Тэр миний ээжийн зүрх сэтгэлд амьд. Тэр бидний үр удмын зүрх сэтгэлд ч амьд. Аав аа, би танд хайртай.

5 Сэтгэгдэл:

Anonymous June 12, 2008 at 10:12 AM  

Hi

Gaixamshigtai. Naiz ni odoo xurtel aava gej xelj uzeegui xun shuu dee. Xaaya bodxod aav meni baidag bol neg zemluulexsen gej bodogdox yum. Ugui ee xuu meni ene uildel cheni tegeed zuv yum uu gex xun nadad baisan bol . . .

JD

Anonymous June 13, 2008 at 11:34 AM  

namaig joohon, gehdee uhaan orson baih yed untaj bhad aav maani urguud orond mini oruulah yed sersen murtluu tuunii gar deer urguuleed yavah ih saihan bdag bj bilee, eej, aav ni bgaa ni daraa haramsahguin tuld, bhgui ni ted maani namaig tengerees harij bgaa gej bodood zuv, saihan yavah heregtei gej helsen P.Badarch guain ugiig bainga bodoj, hicheej yavdag shuu.

Unknown June 14, 2008 at 4:02 AM  

Сайхан бичжээ. Хэлэх үг алга. Эцгийн чинь нэр чиний нэрний өмнө дуудагдаж түүгээрээ тэр чамаар дамжин амьдарч байгаа юм шүү дээ. Тэхээр тэр нэрийг нь муугаар дуудуулахгүй байх нь л бидний үүрэг юм да.

Anonymous June 14, 2008 at 6:59 AM  

сайхан бичжээ, тэд үргэлж бидэнтэй хамт байгаа

Anonymous June 16, 2008 at 6:51 PM  

Hunii mahanbod ni uhej ugui bolj baigaa bolohoos bish amin suns ni munh shuu dee!
Humuunii amidraliin etssiin zorilgo bol munhruh l yavdal yum daa!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш