Kite Runners уншив
Зохиолын гол санаа нь Амир хэмээх паштун хүү болон түүний гэрийн үйлчлэгчийн хүү болох Хассан хэмээх хазара хүү хоёрын тухай гарна. Ойрд тэгж их сэтгэл хөдөлгөсөн, хөнгөн гуниг авчирсан бас тэгсэн мөртөө үйл явдал нь хоорондоо сүлжилдэж адал явдал үүсгэсэн зохиол уншаагүй болтой. Тэр кино нь бол зохиолынх нь хаана нь ч хүрээгүй нь мэдээж. Энэ зохиолыг уншсанаар хөөрхий муу хазарчууд маань хэрхэн хавчигдаж, зовж байсан талаар цухас ч гэсэн ойлголт авахад дөхөмтэй боллоо. Хэдийгээр уран зохиол ч гэсэн тэр үеийн түүхийг бас гайгүй сайн гаргажээ. Зохиолчийн өөрийнх нь түүхийг үзвэл багадаа дипломат аавыгаа дагаж Иран дараа нь Францад байж байгаад улс эх оронд нь байдал эвгүйтэхэд АНУ-д улс төрийн орогнол авчээ.
Ямар ч байсан энэ номыг уншсан даруйдаа Пингвинд орчуулий хэмээн хоёр ч имэйл явуулаад байгаа. Энэ зохиолыг орчуулж тавьбал ядаж л хазарчуудын талаар бага ч гэсэн мэдэх болов уу. Хазар гэснээс Цахим Өртөө ТББ Афганистаны хазара үндэстэн гурван оюутанд Монголд сурах 100 хувь тэтгэлэг олгох гэж байгаа нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал хэмээн ойлгож байгаа. Удахгүй тэд ирээд, өөрсдийн амссан зовлонгоос бид бүхэнд ярьж өгөх биз ээ.
11 Сэтгэгдэл:
http://elbegdoj-fun.blogspot.com
anh udaa orj bna.blog chine ih taalagdaj bna.Amjilt.
Sain uu? Baikaa. Ene zohiol neeree dajgyi baihaa. Chi ingej zav gargaj bichij baigaa bolon ene zohioloor kino hiij baigaa 2. Hazar oyutan gej ontslood yumuu, hazar mongol geed baival Afgand Hazaruudyig byr hetsyy baidald oruulj bolno gesen. Tsahim Urtuu maani ene deeree zov PR heregtei yum shig sanagdaj baina.
Byr USA-d amidardag pushtunuud hyrtel hazaruudaa gaduurhaj baigaa deerh zohiol deer gardag sh dee... Hoorhii ted nar ISLAMyin yertontsod bidnii ovog deedsiin tarisan yiliin yriig biye-eeree edelj baigaa gej Buyanbadrah ynen helsen dee... Bichleg chin taalagdlaa.
bi kinog uzsen goe kino bnlee duu bdag bizdee
Hi there,
have you watched the movie yet? It is so good but heartbreaking same time..
Сэтгэл эмзэглэм нэгэн бичлэг , дэмжмээр хуулийн төсөл уншсанаа хуваалцмаар санагдсан тул хаягыг нь дор бичив . http://moenhbayar.blogspot.com/2009/06/blog-post_463.html
Sainbayariin blogoor orj yavaad chinii blogtoi taarlaa. Unshaarai, orooroi zugeer shuu geheer ni orood irsen tani. Nomyg ni avaad unshij amjaagui kinogii ni 2 ch uzeed bailaa. Kino ch er ni nomoo guitsdeggui l dee.Bushuuhan nomyg ni unshiya. Hazaar boy geed yagaad ingeed gaduurhagdaad baidag yum bol geed gaihaad tsaashaa harsan ovog deedes maani bailaa daa.
Сайн байна уу? Байка.
"Щ үсгийг щахан зайлуулья!" гэсэн санаагаа юу болгож байгаа вэ? Миний бодлоор хичээл сургууль эхэлсэн үеэр буюу 10 сарын дундуур өдөр тутмын аль нэг сонинд хэлэлцүүлэг болгон тавьбал /үндэслэл судалгаатай/ зүгээр мэт. Уг нь тун сонирхолтой, хэрэгтэй зүйл сэдсэн дээ, та. Замын зуур дутуу хаяж болохгүй л юмсан...
Nomyg ni unshij duusgalaa. Uneheer nom ni iluu yum aa. Medehgui zuilee ch todruulj avlaa. Bayarlalaa.
Huue Chi huldchihluu yumaa bicheecheee
Кино нь лав надад маш ихээр таалагддаг. Номыг нь тэгж байгаад олж уншинаа.