Friday, February 20, 2009

Блогтой нь ерeнхийлeгчeeр сонгогдох нигуур буй

Ерөнхийлөн захирдаг хүн нь ямар хүн байхыг ард түмэн нь шийддэг бид мөн хувь заяатай улс шүү. Хэдийгээр ерөнхийлөгч болж чадахгүй ч хүүхэд бүр том болоод ерөнхийлөгч болно хэмээн мөрөөддөг байх. Том болоод ч тэр хүсэлдээ хөтлөгддөг хэдий ч би дэвшсэнгүй хэмээн цааргалалгүй хэн нэгний төлөө очоод л саналаа өгнө. Мөн уужим сайхан дотор шүү.


Одоо бол харин Монгол улсын ерөнхийлөгч ямар хүн байх ёстой вэ гэдэг асуулт ямар ч утга учиргүй бололтой. Тэрний оронд Элбэгээ, Үүл, Оюун, Энхбаяр, Баяр зэрэг хүмүүсийн хэн нь болох вэ хэмээвэл илүү үр дүнтэй байх болов уу. Харин надад хар цээжээрээ бодсон бодлогын хариу байна. Энэ нь юу хэмээвэл энэ сонгуульд хамгийн их залуучуудад таалагдсан нэгэн нь ерөнхийлөгч болно гэж боджийно. Тэд чатладаг, бүжиглэдэг, хөгжим тоглодог, хөөрхөн наргичдаг, блог хөтөлдөг, бүтэлгүйдэхдээ ч сийхгүй, бүдрэхдээ ч хийгүй, босч ирээд л шороогоо гөвдөг, тэгэхдээ бас П.Сүхбат шиг хээв нэг инээж байдаг ерөнхийлөгчийг хүснэ.


Ноцтой хэрэг гарахад ар гэрийнхэнтэй нь хамт уйлж байдаг, насан буурал ахмадуудаас зэмлэлийн үг сонсонгоо хацар дээрээ эвийлүүлэн үнсүүлж байдаг, залуу үеийнхэнтэй зэрэгцэж суугаад тэдний хүсэл мөрөөдөл, амьдралыг нь анхааралтай сонсож, хамтдаа дуулан инээлдэж байдаг, үндэсний бөх үзэнгээ суудлаасаа өндөлзөж байдаг, ард иргэдийнхээ дунд айх юмгүй зэрэгцэн алхаж байдаг тийм л ерөнхийлөгчийг залуус хүсч байна.


С.Баяр дууны найруулга хийн, UBS- ээс шагнал гардаж, Ц.Элбэгдорж Америк стилээр шинэ оны мэндийг дэвшүүлж, Гүндалай дууны клипэнд тоглоно энэ тэр гэдэг нь шинэлэг санаанууд мөн боловч нэг л наалдац муутай, залуусыг өөртөө татахаас илүү өөнтөглүүлэх зүйлс болжээ. Тэгвэл тэднийг яаж татах вэ? Юуны түрүүн блог хөтөл. Ядах юмгүй, тэр өдөрт юу хийв, ямар зүйл сурав, ямар алдаа гаргав, таны эхнэр эсвэл нөхөр тэр өдөр яаж өнгөрөөв, та гэр бүлтэйгээ ямар цаг гаргав, ямар ном уншив, ямар кино сонирхов. Бүгдийг нь бич. Зохиож хэрэггүй. Хэрэв зав байхгүй бол заавал өөрөө бичих гээд суугаад хэрэггүй. Тантай хамт байх хэн нэгэн нь ч үүнийг хөтөлж болно. Хамгийн гол нь та өөрийнхөө үгээр өөрөө үзүүлбэл бүр гоё. Видео бичлэг хийхдээ үнэ ихтэй мэргэжлийн камер энэ тэр худалдаж аваад шаардлагагүй. Зүгээр л гар утсаараа юм уу жижиг камераар бичлэг хийгээд түүнээ YouTube зэрэгт оруулчих хэрэгтэй. Таныг яасан хямдхан нөхөр вэ гэж хэн ч хэзээ ч харахгүй. Тэгж өрөвдвөл бүр сайн л биз. За тэгээд эцэст нь АРД ТҮМНЭЭ АНХААРАЛТАЙ СОНС! Тангараг өргөх ёслол дээр чинь уулзья.

8 Сэтгэгдэл:

Мика /美香/ February 20, 2009 at 3:13 AM  

Хэ хэ, аягүй сайхан нөхөрсөг зөвлөгөө байна шдэ. Дэвшигчдэд очоод хэлээд өгхийсөн.

Javkhlan February 20, 2009 at 3:38 AM  

hehe boddog l bodol.

Unknown February 20, 2009 at 3:44 AM  

Манай блогийн ерөнхий-өөлөгч чинь блогчин чатчин бас пяавчин шүү дээ ккк

Сандаг л санаа

Ганзо February 20, 2009 at 5:40 AM  

Энэ мэргэн санааг хэрэгжүүлчих хоншоортой аавын хүү байгаа болов уу.. Тэгж гэм хүмүүсийг ч өөртөө үлэмж ихээр татна даа.

BlueBell February 22, 2009 at 5:08 AM  

Энгийн л зөвөлгөөнүүд. Гэхдээл энгийн зүйл агуу байдгийн хууль..

serdaram February 23, 2009 at 12:28 AM  

Blog hotloh naad zahyin yos zyi, ilen dalangyi, neelttei baidlyig oortoo shingeej chadahgyi ene hymyys yag BLOG hotolj chadna sh dee. Harin oyun guai BLOGtoi yum baina lee shyy!

Badka February 24, 2009 at 11:30 AM  

Монголчуудын масс хэсэг нь блог уншдаг байтугай интернет ашигладаг бол үр дүнтэй л арга юм кк.

Anonymous March 7, 2009 at 3:37 AM  
This comment has been removed by a blog administrator.
Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш