Би амьтан
Хааяа би арслан бас бар болно. Энэ үедээ бол хэнийг ч юуг ч тасар татан хаяхад бэлэн. Энэ үедээ хамаг хүчээ хэдхэн хоромын дотор гарган, юуг л бол юуг тасчин хаяхаар архиран хүрхрэнэ. Дараа нь яалаа, санахгүй байна. Гэвч намайг зоопаркын ажилчид буудаж алаагүйг бодоход тэгэсгээд номхорсон бололтой. Байз, Африкийн сафарид байсан биш билүү. Ямартай ч хулгайн анчдад ч буудуулаагүй л юм байна.
Уржигдар орой би хүйтэн могой болсон. Анх удаагаа биш л дээ. Гэхдээ могой шиг атиралдсан, гуринхалсан, шургасан, шургалсан. Тэгээд хүрээлэнгээс хөөгдсөн. Хэзээ эргэж орох юм бүү мэд.
Бас би хаа сайгүй бааж байдаг ялаа. Би амттай, сайхан харагдсан газраа буух бөгөөд буцаад хөөрөхдөө бааж орхидог бузар амьтан. Ялааны алуур барьсан, сонины цаас хуйлсан сүрэг хүмүүс намайг намнахаар араас, урдаас, дээрээс зэрэг дайрч байна. Нисэх хэрэгтэй.
4 Сэтгэгдэл:
өнөөдөр ямар сонин сэдэв тавьсан юм бэ. сэтгэл санаа нэг тийм... байна уу даа.
за за өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байгаарай...
Ooriigoo dugnej l baigaam baina gej oilgoloo. good!
ugui ee, chi bol hun...yahav uuriiguu amitantai harizuulj bolno l doo... tegeh tusmaa chi uuriinhuu erdenet hun gedegiig iluu medrene baih. suuliin ued chi neleed hunshgui (hun bish)zan gargasan bololtoi.
Догмид гуайн "Ус уухын заяа"-д хүн биеэс хүлэг моринд сэтгэл хувилсан хүний тухай уран яруу бичсэн байдаг санаанд орчихлоо.