Thursday, July 03, 2008

Амаа vдvvлсэн ардчилал

Өчигдөр орой онцгой байдал зарласнаас хойшхи хоёр дахь шөнө өнгөрлөө. Хаа нэгтээ цагдаагийн болтой нохой хуцан, чанга яригчаар зандрах дуу хааяа сонсон, нам жим мэт ч түгшүүртэй нэгэн орой өнгөрлөө. Монгол ТВ яахав, хуучин школоороо нэг талыг баримталсан мэдээ мэдээлэл цацах бөгөөд тэр нь хааяа нэг үзэгдэх нь нэн хяслантай. Ийгл ТВ чадлынхаа хэрээр мэдээ цуглуулан вэбсайт дээрээ тавьж байна.

Ганц сувагтай болсоных түүнлүүгээ байн байн ширтэх боловч нэг бол эмэгтэй аэробик зааж, үгүй бол Оросын олон ангит кино гаргана. Эгээ л арваад жилийн өмнө ганц сувгаар мэдээллээ авч, тэр нь дуусангуут орондоо ордог үеийг санагдуулам. Сонсох нь ээ, Монгол ТВ ЗГ-ын Хэрэг Эрхлэх Газрын даргын заавраар ажиллаж байгаа ч гэх юм билээ. Мөнх-Оргил саяхан нэг мэдээлэл хийхдээ галт зэвсгэнд амь алдсан хүмүүс байгааг баталсан бөгөөд энэ нь цагдаа нар байсан уу, буруутай этгээдийг олохын тулд шалгалтыг Прокурорын мэдэлд байх багаар удирдуулах болсон тухай хэлж байна. Түүнчлэн энэ дөрөв хоногт бусад мэдээллийн сувгуудыг нээхгүй бололтой.

Өнөөдөр сонин ч яахав, Элбэгээг зүхэж, Өдийн Сонин байдгаараа хамгаалсан мэдээлэл л байх шив дээ. Ядаж байхад яг энэ үеэр Сонгуулийн Хорооны урьдчилсан дүнг СЕХ-ны Баттулга танилцуулж, бараг эхнээсээ хүмүүс нь түр үнэмлэхээ авч эхэлж ч байгаа бололтой.

Өдөр хотын төв хавиар хальт дайрахдаа МАХН-ын байранд нэвтрэн орж, байдлыг ажиглалаа. Доторх нь тэр чигтээ шатаж дуусчээ. Тэр бүү хэл хурлын заалны дээвэр нь цөмрөн нурсан байна. Тэнд ажилладаг хүмүүс, ОБЕГ-той хамтран бүтэн үлдсэн ширээ сандал, сейфүүдийг зөөж байлаа. Ерөнхийдөө бүх юмыг зөөж дууссан бололтой, харин дотор засал хийгээд энэ байшин дахин босно гэхэд бэрх болсон байна.

Галлерейн орчимд ч байдал иймэрхүү л байна. Азаар олон зураг, урлагийн бүтээлүүд өртөөгүй бололтой.

2 Сэтгэгдэл:

Anonymous July 3, 2008 at 9:51 PM  

Ingehed Mongold (deeguuree) Unen yum gej baidag yum uu?! gechihvel yaadag yum bol oo?!
Tur zasag, shuuh, tsagdaa, undesnii TV, medeeleliin heregsel...geed l?!

Anonymous July 7, 2008 at 9:52 PM  

Za, daa ter AN-nh geed baigaa nuhduudiin dund ch ul buteh negen ni mer ser baidag l bololtoi! HU namiin talaar er ni yu yarih bilee dee?!
Ugaasaa l huuchinsag uzeltnuudiin etsiin horogdoh gazar ni! Gadnah baidlaa myanga uurchluud mun chanaraasaa yaaj zugataj chadah bilee?!
Herev Oros, Hyatad hoyor huvi hunii erhiig hamgaalsan niigmiin hariltsaand shiljvel, ateist, "kommunistuudyin" uldegdluud yaasan tedniig duuriaj helberdej, ungu zusee huvirgaj baih bol oo?!
Tiim ch yum bolohgui biz dee?!
Hudal huurmag udriinh ni too udruus udurt boginosoj baigaa gedgee meddeg bolov uu daa?!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш