Tuesday, July 01, 2008

Мергелдеен ширvvслээ

Улаанбаатар (Eagle TV) - Цагаан ордоны өмнөх жагсагчид цагдаа нартай ширүүн мөргөлдсөөр байна. Хэдэн минутын өмнө цагдаа нар жагсагчдыг түрэн, байрыг түр хугацаагаар чөлөөлсөн үед гал командын машин байшинд гарсан галыг унтраах боломжтой боллоо. Гэвч удалгүй жагсагчид дахин хүч түрэн орж ирсэн юм. Ерөнхийлөгч Н. Энхбаяр саяхан мэдэгдэл хийсэн бөгөөд турхирагчдыг энэ ажиллагаагаа зогсоохыг шаардаж, хэрэв зогсоохгүй нөхцөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн мэдлийн дагуу арга хэмжээ авахаа сануулж байна. Арай үгүй байлгүй дээ, Бурхан минь.
Цагдаа нар яг одоо Ху Намын байрны ард хоргодож, резинэн сумаар жагсагчид руу гал нээсээр байна. Хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Одоо оройн 9 цаг 26 минут болж байна. Жагсагчид хажууд баригдаж байгаа барилгын хашаанд байсан булдозероор хаалт хийн, цагдаа нар луу давшилж байна.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш