Eeрeeр сэтгэхvй
Яагаад заавал бид нэг зүйлийг улиг болсон нэг л маягаар хийх ёстой гэж. Жишээ нь хогоо шүүр хэмээх арзгар зүйлээр хамж, хоолыг заавал аяганд хийн идэх гэх мэт. Энэ нь аль нэгэн цагт зохиогдож, тэр нь одоо бол зайлшгүй ийм л байх ёстой юм шигээр төсөөлөгдөнө. Харин япончууд дахин нэг содон мөртөө яагаад би сэтгээгүй юм бол хэмээх хөнгөхөн атаархал төрүүлмээр, бас хөгийн, тун энгийн нэгэн бүтээгдэхүүн бүтээжээ. Энэ нь ердөө л хар өнгөтэй Q-tip буюу толгойндоо (эсвэл хөл толгой хоёртоо) хөвөнтэй эд байгаа юм. Үүнийг зарим хүмүүс тайлбарлахдаа чихний хулхи нь шар өнгөтэй байдаг бөгөөд хар дээр шар нь маш сайн контраст өгөн ялгарах тул таны чихнээс ямар их хулхи гарахыг хараад та өөрийн эрхгүй дуу алдахад хүргэж ч магадгүй. Худалдан авах эсэх нь таны хувийн асуудал...
4 Сэтгэгдэл:
cute..
hey man, where in the world are you now? post your photos on your blog as you travel through europe. have a safe journey!
Ch. Erdene "Ih Gurvaljin" nomyig olj uzsen biz dee?!
xa xa