Tuesday, July 01, 2008

Чулуун байлдааны такчик

Багадаа Тасганы овоон дээр гараад, Телевизийнхэнтэй ч билүү Алтайгийхантай ч билүү чулуугаар байлддаг байж билээ. Мэдээж оройн цагаар хүчээр хуримтлуулан дайрах бөгөөд жаргаж байгаа нар бидний өмнөөс тусах тул өөдөөс шидсэн чулуу, гагнуурны нарийн төмөр зэрэг нь харагдахгүй. Их л аюултай байсан шиг байгаа юм. Мань нь ч яахав, ганц удаа очоод их цэргээ тулаанд дайлсан жанжин шиг алсаас харсан шигээ, дотроо түгшүүртэй ч гаднаа ихэд маадгар байсан байх даа.

Чулуун байлдааны такчикийн цөм нь бүгд хүчээ нэгтгэж, чулуугаа цуглууж байгаад олны хүчээр уухайлан дайрах бөлгөө. Улайран дайрах дайснуудаа хараад ямар ч их цэрэг алингаа алдан аргагүй хэдэн метр ухрах буюу. Давшилж байгаа цэргүүд нэгэнт эзлэх юм байхгүй, толгойг нь тасдах дайсан үгүй тул урагшлах тусам хүч нь сулдсаар удалгүй ухрана. Нөгөө тал нь энэ үед бас л зайг нь ашиглан уухайлан дайрахад манай тал сүрэнд нь болоод, гартаа бас чулуугүй, нэгдсэн зохион байгуулалт байхгүй тул аргагүй ухрахад хүрнэ.

Өчигдөр шөнийн цагдаа нар болон жагсагчдын хооронд болсон эхлээд чулуун байлдааны үеэр ийм л дүр зураг харагдаж байлаа. Цагдаа нар урагш түрэн, бамбайгаа барин, чулуунаас өөр зэвсэггүй жагсагчдын өөдөөс их хүчээр цөмрөн орох боловч төдий удалгүй хүч нь тарамдан арга буюу ухрана. Энэ үед дэндүү урагшаа гарсан цагдаа хамгаалалтын байдалд орохдоо өөдөөс нь улангасан дайрах жагсагчдын хөл гарт нь өртөн, хүнд бэртэл авна. Жагсагчид ч мөн ялгаагүй, ганц нэгээрээ цагдаа нарт олзлогдон, гайгүй сайн нүдүүлнэ.

Олон арван жилийн түүхтэй манай цагдаагийн байгууллага ийнхүү чулуугаар ард түмэнтэйгээ байлдах урлагийг анх удаагаа амьдрал дээр маш амжилтгүй, маш эмгэнэлтэйгээр туршлаа.

1 comments:

Anonymous July 2, 2008 at 1:19 PM  

Ta nariin chuluugaar bailddag chini gaihuulaad baih yum bish.Suppose you have a son. Would you tell him your heroic rockfighting???

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш