Tuesday, July 01, 2008

Жагсагчид МАХН-ын байр луу дайрсаар байна

Өнгөрсөн Ням гаригийн сонгуулийн дүн болон түүний тойрсон булхайнуудад дургүйцсэн хүмүүс өглөөнөөс хойш Ху Намын цагаан ордонг бүчин авч, бүх цонхыг нь чулуугаар хагалж, нэг давхарын зарим өрөөг галдан шатааж байна. Яг одоо Ийгл ТВ-ын газар дээрээс нь шууд явуулж байгаа дүрсээс харахад тус талбайн өмнө олон мянган хүн цуглаж, цагдаа нар луу чулуу шидэж байна. Тэдний дунд насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэйчүүд олноор харагдаж байна.
Яг одоо Улаанбаатар хотод оройн 7 цаг 50 минут болж байгаа бөгөөд жагсагчид Цагаан ордоны 3 талыг нь эзлэн авч, цагдаа нар хийн буу, нулимс асгаруулагч тэр бүү хэл чулуугаар өмнөөс нь шидлэж байна. Энэ жагсаалыг одоо хэн ч удирдаж байгаа гэж хэлэхэд бэрх боллоо.

1 comments:

Anonymous July 1, 2008 at 6:40 PM  

Ateist-kommunist uzel surtliin uldegdeluud dahiad l uls tur-d "yalalt" baiguulsan bololtoi!
Harin undestnii huvid yalagdal l baih daa?!

"

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш