Friday, June 27, 2008

Siegfried Woldhek: The true face of Leonardo Da Vinci?

Бүтээлээрээ овоглуулсан хүнийг алийг тэр гэхэв. Хуучин бол Да Винчигийн зурсан Мона Лиза гэхээсээ илүүтэйгээр Мона Лизаг зурсан Леонардо Да Винчи гэх жишээтэй. Харин манайд бол Буянгийн Жагаа, Шунхлайн Батхүү, Максийн Ганбаатар энэ тэр гээд л бизнесээрээ овоглогсод олон бололтой. Хуучин бол Муухай Пүрэвээ, Хүрэн Морийн Лхамсүрэн, Би Хаа Төрөө вэгийн Явуу энэ тэр гэж ярьдаг байсан болов уу.
Эртээд Matchbox 20 хамтлагийн дуучин Rob Thomas-ын тоглолтыг гайхамшигт Red Rocks Amphitheatre-т үзэж гараад, хамт хөөрөг зөрүүлэх санаатай хэдүүлээ зогсож байтал аялалын бүрэлдэхүүнд явж байгаа, хүзүүндээ цаасан пайз зүүсэн чухал царайт эр нэгэн жижиг нохойг салхилуулан, шээж баалгасан шиг алхана. Охид хүүхнүүд нөгөө нохойных нь нэрийг ихэд энхрийхэн дуудан, хамт зургаа авахуулаад байхаар нь ямар ид шидтэйг нь асуутал, тосоор гоож гэж гайхал дуучны нохой нь юм гэнээ. За тэр ч яахав. Муу хүн байхаар Роб Томасын нохой бай гэж.

Энэ видеон дээр Уолдхек энгийн мөртөө гэнэндүү тайлбар хийсэн байна. Леонардо зургуудаа үлдээснээс бус өөрийнхөө хөргийг зурж үлдээж үү гэж? Түүн шиг амбицтай зураач бол заавал зургандаа өөрийнхөө хөргийг оруулсан байх ёстой гэсэн маргаан дээр тулгуурлан, өөрийнхөө үндэслэлийг хөөрхөн тайлбарлажээ. Уг нь ч үлдсэн зургууд нь нээрээ хоорондоо төстэй боловч энэ нь таамаг хэвээрээ л үлдэх биз ээ.


0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш