Sunday, June 22, 2008

Chaiya Chaiya

Энэтхэг киног та тоож үздэггүй байж болох ч гэсэн дараагийн бичлэгийн эхний хэдэн секундыг тэвчээртэйгээр өнгөрүүлбэл Болливуудын дэлхийн кино урлагийн түүхэнд оруулсан бас нэгэн гайхамшигт хэсгийг үзэх болно. Chaiya Chaiya буюу Walk in the Shadow хэмээх энэ гоё дуу нь Энэтхэгт ихээхэн алдартай болсон төдийгүй Англи болон бусад улсуудад ч алдаршсан юм. Хэрэв та Spike Lee-ийн найруулсан Inside Man хэмээх гоё киног үзсэн бол эхлэл болон төгсгөл дээр нь мөн энэ дуу явдаг.

Энэ дуу нь 2003 онд Би Би Си-гийн явуулсан дэлхийн хамгийн алдартай 10 дуу хэмээх жагсаалтыг дэлхийн олон улс орнуудын дунд явуулахад 7000 гаруй дуу бүртгэгдсэнээс энэ дуу нь 9-т орж байжээ.

За тэгээд энэ киноны хэсгийг хөдөлж буй галт тэргэн дээр авсан бөгөөд хамгийн хүнд зураг авалтуудын нэгт зүй ёсоор тооцогддог байна. Оролцон тоглогч бүжигчдээс нилээд олон хүн хөнгөн бэртэж байжээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш