Sunday, June 29, 2008

Би сонгууль eгсeн (худлаа гэвэл хуруу хар)

Бурхан минь, сонгуулиа өгөхөөр гоёж гоодон, тэвчээртэйгээр ээлжээ хүлээн тойргийн хороон дээр зогсох ард түмнээ хараад эрхгүй хүндлэх, хайрлах, Бурханд улс эх орныхоо заяа хишгийг даатган, хоолой зангиран зогслоо. Ард түмэн маань (түүний дотор миний бие) агуу их итгэл найдвар тээн, энэ хүн л, энэ улс төрийн хүчин л улс эх оронд маань өөрчлөлт шинэчлэлийн салхийг авчирна даа гэсэн хүндээ саналаа өгч байгаа биз ээ.

Би Элбэгдорж, Бурмаа, Иргэний Зоригийн Ганхуяг нарын төлөө саналаа өглөө. Элбэгдорж болон түүний комманд тангараг өргөн, өнчин ишиг ч дутаахгүй хэмээн өчиг өгсөн билээ. Тэр амалж чадаж байгаа шигээ, тангараг өргөж байгаа шигээ, ярьж чадаж байгаа шигээ хийх хэрэгтэй. Эс бөгөөс тэр болон түүний баг дахин явах хэрэгтэй. Тангараг бол тоглоом биш.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш