Friday, July 03, 2009

Kite Runners уншив

Энэ жижиг номыг олон сарын өмнө уншиж дуусаад энд нэг юм бичих гэсээр байтал цас орох нь. Халед Хоссейни хэмээх Афган гаралтай зохиолчийн анхны ном гэхэд л олон улсын бэстселлер болж 10 сая орчим хувиар гарсан байгаа юм. Тэрбээр Афганд төрсөн эмч мэргэжилтэй мөртөө 2003 онд бичих карьераа эхлээд л бөөн мөнгө олждээ. Дараагаар нь бичсэн Thousand Splendid Suns роман нь мөн л олон улсад шуугиан тарьжээ. Түүний эхний номоор нь кино хийсэн нь Эн Ти Вигээр гараад байсан.
Зохиолын гол санаа нь Амир хэмээх паштун хүү болон түүний гэрийн үйлчлэгчийн хүү болох Хассан хэмээх хазара хүү хоёрын тухай гарна. Ойрд тэгж их сэтгэл хөдөлгөсөн, хөнгөн гуниг авчирсан бас тэгсэн мөртөө үйл явдал нь хоорондоо сүлжилдэж адал явдал үүсгэсэн зохиол уншаагүй болтой. Тэр кино нь бол зохиолынх нь хаана нь ч хүрээгүй нь мэдээж. Энэ зохиолыг уншсанаар хөөрхий муу хазарчууд маань хэрхэн хавчигдаж, зовж байсан талаар цухас ч гэсэн ойлголт авахад дөхөмтэй боллоо. Хэдийгээр уран зохиол ч гэсэн тэр үеийн түүхийг бас гайгүй сайн гаргажээ. Зохиолчийн өөрийнх нь түүхийг үзвэл багадаа дипломат аавыгаа дагаж Иран дараа нь Францад байж байгаад улс эх оронд нь байдал эвгүйтэхэд АНУ-д улс төрийн орогнол авчээ.

Ямар ч байсан энэ номыг уншсан даруйдаа Пингвинд орчуулий хэмээн хоёр ч имэйл явуулаад байгаа. Энэ зохиолыг орчуулж тавьбал ядаж л хазарчуудын талаар бага ч гэсэн мэдэх болов уу. Хазар гэснээс Цахим Өртөө ТББ Афганистаны хазара үндэстэн гурван оюутанд Монголд сурах 100 хувь тэтгэлэг олгох гэж байгаа нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал хэмээн ойлгож байгаа. Удахгүй тэд ирээд, өөрсдийн амссан зовлонгоос бид бүхэнд ярьж өгөх биз ээ.

Жинхэнэ найзыг шинжихүй

-Жирийн найз зочин болон гэрт ирдэг. Жинхэнэ найз хөргөгчийг чинь онгойлгон, хоолоо өөрөө олж иддэг.
-Жирийн найз чиний уйлахыг чинь хэзээ ч хараагүй. Жинхэнэ найз нулимсанд чинь норсон мөртэй байна.
-Жирийн найз ээж аавын чинь ч нэрийг мэддэггүй. Жинхэнэ найз тэдний чинь утасны дугаарыг утсандаа хадгалаастай.

-Жирийн найз гэрт чинь уригдахдаа винотой ирнэ. Жинхэнэ найз урд нь ирээд хоол хийхэд туслан, дууссаны дараа цэвэрлэхэд чинь туслана.
-Жирийн найз унтсан хойно нь залгахад уурлана. Жинхэнэ найз яагаад утасдаагүй удсан юм бэ хэмээн загнана.
-Жирийн найз амьдралын асуудлуудыг чинь сонсох гэж хичээнэ. Жинхэнэ найз асуудлуудад чинь туслахаар эрмэлзэнэ.
-Жирийн найз романтик явдлуудыг чинь сонсох гэж чармайна. Жинхэнэ найз романтик явдлыг чинь сонсоод чамайг сүрдүүлнэ.
-Жирийн найз маргах төдийд л харилцаагаа таслана. Жинхэнэ найз гар зөрүүлсэний дараа ч утсаар ярина.
-Жирийн найз асуудал тохиолдох болгонд чамайг хажууд байх ёстой гэж бодно. Жинхэнэ найз чамд асуудал тулгарах болгонд хажууд чинь байх ёстой гэж итгэнэ.
Хэн чиний жинхэнэ найз вэ?
When you are down for nothing, God is up something!

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш